ОХУ-ын Эрхүү хотод есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Зоонозын халдварын тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн XI бага хурал зохион байгуулагджээ.
Тус хурлыг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Оросын Шинжлэх ухааны академийн холбогдох байгууллагын удирдлага дор Эрхүү хотын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ), Халдварт өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны сургууль хамтран зохион байгуулжээ.

Хурлын нээлтийн үеэр Орос, Монголын холбогдох байгууллагын удирдлага, төлөөлөгчид үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн байна. Салбар хуралдаанаар дамжуулагчаар дамжих халдвар, зоонозын халдварын тархвар зүй, молекул биологийн оношилгоо, урьдчилан сэргийлэлтийн орчин үеийн асуудлыг хэлэлцжээ. ЗӨСҮТ-ийн судалгааны баг өөрсдийн хийсэн судалгааны ажлын үр дүнг аман болон ханын илтгэлээр танилцуулж, эрдэмтэн, судлаачидтай санал, туршлага солилцсон байна.

Мөн хурлын үеэр талууд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хамтарсан тандалт, судалгаа хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, цаашид хамтарсан хурал зохион байгуулах чиглэлээр санал солилцжээ. Тус хуралд оролцсоноор хил дамнасан зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээ, оношилгоо, тандалт судалгааны чиглэлээр ОХУ болон бусад орны эрдэмтэн, судлаачидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдсэн байна.
| ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ |
|
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийг санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ "МЭРГЭН НОМ ЦОМ"-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2026-09-19 12:00:01
Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
2026-09-19 11:06:06
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
2026-09-19 09:57:12
Монгол, Сингапурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаар санал солилцов
2026-09-19 08:06:08
Өсвөрийн боксчид “Монгол туургатан” олон улсын наадмыг зорив
2026-09-19 07:58:51
Иогчдын холбооныхон Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзав
2026-09-19 07:41:18
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |