• Өнөөдөр 2026-08-16

“ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ 80 ХУВЬД ХҮРГЭНЭ

   Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудыг шаардлагагүй, давхардсан тайлан мэдээнээс чөлөөлөх зорилтын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх хэлэлцүүлгийг 2026 оны наймдугаар сарын 12-нд зохион байгууллаа.

   Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын нэгдүгээр болон хоёрдугаар нэгдсэн эмнэлэг, мөн систем хөгжүүлэгч хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

   2024 оноос эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнд ЭМЯ болон ЦХИХХЯ-ны хамтарсан ажлын хэсэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглах боломжтой программ хангамжуудыг үнэлжээ. Улмаар 2026 оны дөрөвдүгээр сард анхан шатанд ашиглах зургаа, лавлагаа шатанд ашиглах дөрөв, нийт 10 төрлийн программ хангамжийг шалгаруулж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд байршуулсан байна.

   Эдгээр программ хангамжийг холбосон эрүүл мэндийн мэдээлэл солилцооны системийг 2026 оны зургаадугаар сарын 2-ноос ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд гэхэд 224 төвөөс нийт 7,700,979 мэдээлэл тус системээр дамжин солилцогдсон байна.

   Цаашид 2027 оноос төрийн болон хувийн хэвшлийн бүх программ хангамжийг олон улсын FHIR стандартын дагуу мэдээлэл солилцдог болгох, уг системээс эрүүл мэндийн даатгал болон бусад тайлан мэдээний системд мэдээлэл нийлүүлэх, цахим жорыг нэвтрүүлэх замаар эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн түвшнийг 80 хувьд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.


“ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ 80 ХУВЬД ХҮРГЭНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188