БНСУ-ын Гадаад хэргийн яамны буцалтгүй тусламжийн (ODA) төслүүдийн мониторингийн хүрээнд 2026 оны зорилтот бүсээр Монгол Улс болон Бүгд Найрамдах Кыргызстан Улсыг сонгож, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын салбарт хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн хамтарсан үнэлгээний баг хяналт-шинжилгээ хийж байна.

Энэ хүрээнд мониторингийн баг наймдугаар сарын 6-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд (ХӨСҮТ) ажиллаж, БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлагийн (KDCA) санхүүжилтээр Ёнсэй Эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж буй MIRACLE төслийн үйл ажиллагаа болон Нян судлалын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн төслийн хэрэгжилт, үр дүн, тогтвортой байдлын талаар ХӨСҮТ-ийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулсан байна.

Уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн яам, тус улсын Монгол дахь Элчин сайдын яам, салбарын шинжээчид оролцсон бол Монголын талаас Эрүүл мэндийн яам, Сангийн яам, ХӨСҮТ-ийн удирдлага болон төслийн хэрэгжилтийг хариуцсан мэргэжилтнүүд оролцож, MIRACLE төслийн хэрэгжилтийн явц, үр дүн, цаашдын сайжруулалт, тогтвортой байдлын талаар санал солилцжээ.


| БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |