Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын танилцуулсан “Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах журам”-ыг шинэчлэн баталлаа.
Шинэчилсэн журам нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн боловсруулагдсан бөгөөд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдал, ил тод байдал, санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэжээ.
Журмын хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын урьдчилсан баталгаажилт, үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP), ISO 9001, ISO 13485 зэрэг олон улсын стандартыг хангасан үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээнд үндэслэн эмийн худалдан авалтыг төвлөрсөн байдлаар төлөвлөж, хамгийн бага үнийн саналд тулгуурлан сонгон шалгаруулах, гэрээг гурван хүртэл жилийн хугацаатай байгуулах, тээвэрлэлт, хадгалалтыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлэхээр зохицуулжээ.
.jpg)
Түүнчлэн өмнөх журамд байгаагүй “Хариуцлага” бүлгийг шинээр тусгаж, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл, тайланг хугацаанд нь ирүүлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтыг бий болгосон байна. Журмын холбогдох зохицуулалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр тусгажээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэхүү шинэчлэл нь төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийг олон улсын чанарын шаардлага хангасан, аюулгүй эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнээр тогтвортой хангах эрх зүйн үндсийг бэхжүүлнэ гэдгийг онцолсон байна.
.jpg)
| Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |