• Өнөөдөр 2026-07-31

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Тарваган тахал өвчний эмнэлзүй, ялган оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт цахим сургалтыг 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
 
Сургалтад Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн 13 байгууллагын 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, тарваган тахал өвчний үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, эмнэлзүй, ялган оношилгооны талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.
Ингэснээр тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, ялган оношлох, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
 
 

 


ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188