Бид энэ талаар мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна.

-Хумсны толионы хавдар гэж нэрлэдэг. Нийт хавдрын нэг хувийг эзэлдэг. Ховор тохиолдолдог хавдар гэж явдаг. Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч хавдар үүсэх магадлалтай. Зарим тохиолдолд санамсаргүй бэртээх, үүнийгээ удаан эмчлүүлэхгүй үрэвсэлтэй болгосон тохиолдолд үүсэж болно. Мөн гелэн болон энгийн хумсны будгаар тогтмол будуулж, лед гэрлээр хатаадаг хүмүүст зонхилон тохиолддог. Химийн найрлагатай бүтээгдэхүүн байнга хэрэглэх. Хумсаа амраахгүй байгаа нь эрсдэл дагуулж байна. Цөөн тохиолдолд удамшлаас үүсдэг. Цаашлаад хортой хавдар болох магадлалтай. Манай эмнэлэгт цөөн тоогоор бүртгэгдсэн. Харин арьсны хавдар жил ирэх тусам эрс нэмэгдэж байна.

Сүүлийн жилүүдэд хумсны хавдрын тоогоо алдчихсан. Угтаа 10000 хүнд нэг тохиолдох өвчлөл учраас эхэндээ тоолж болдог байлаа. Ихэнхдээ чанаргүй химийн бодис, гелэн будаг, uv гэрлээс болж үүсдэг. Мөн хумсаа цохих, хүнд зүйлээр дарах гэмтлээс шалтгаалан үүснэ. Практикт хумсаа байнга будуулдаг хүмүүст илүүтэй тохиолдож байна. Манай эмнэлэгт хандаж буй хүмүүсийг харахад 3-5 жил, зарим нь 10 жил хумсаа тасралтгүй будуулдаг. Үүнээсээ шалтгаалж хумсны хавдартай болсон байна. Хүмүүс хумсны хавдрын талаар төдийлөн мэдээлэлгүй байдаг.
Эхний хоёр жилд ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь илэрдэггүй. Харагдах байдлын хувьд ч өөрчлөгдсөн зүйлгүй байдаг. Харин олон жил дараа хумсныхаа хэвтэшийг идээд эхэлдэг. Эхний 3-4 жилдээ бол эд зүйлд хүрэхээр өвдөнө. Өөрт маш их зовиур мэдрэгддэг. Манай эмнэлэгт "Хөлдүү маханд хүрэхээр өвдлөө. Гол таслах гэж байгаа юм шиг өвдөөд байна" гэсэн эмэгтэйчүүд их орж ирдэг. Гаднаа тодрох шинж тэмдэггүй учраас эмэгтэйчүүдэд тоолгүй явсаар хүндрүүлдэг. Тиймээс дээрх шиг өвдөлт мэдэрч байвал мэргэжлийн эмч эмнэлэгт хандаж оношлуулах хэрэгтэй. Хумсны хавдарт ямар нэгэн эмийн эмчилгээ байхгүй. Зөвхөн мэс заслаар эдгэрэх боломжтой.

-Би артистаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн үед хумсны хавдар гелэн будаг, лед гэрлээс болж үүслээ гэж яригдах болсон. Аливаа зүйлд сайн зүйл бий. Муу ч тал бий. Миний хувьд бүтээгдэхүүний чанар, багажны эрүүл ахуйн байдалд маш их анхаардаг. Байнгын үйлчлүүлэгч нартаа өөрсдийн нь багажыг тусад нь ариутгаад, нэрийг нь бичиж хадгална. Багажаа гурван дамжлагатай ариутгадаг. Эхлээд шингэнээр цэвэрлэнэ. Тэгээд халуун температурт ариутгана. Сүүлд нь гэрлээр хатаадаг. Ариутгаагүй багажаар дамжиж элэгний в,с вирусаас эхлээд маш олон төрлийн өвчин тусах магадлалтай. Тиймээс ариутгал маш чухал.
“Маникюр хийнэ. Гэрээр очиж будна гэсэн” зар цахим орчинд зөндөө бий. Гадуур гараад алхах юм бол бараг байр болгоны үзүүрт “Маникюр, сормуус, үсчин” гэх самбар байгаа. Үйлчлүүлэгчид маань тэр болгоноос цензуртэй хандаж бүтээгдэхүүн, орчин, туршлага ямар байна гэдгээр нь сонгоосой гэж хүсдэг. Ихэвчлэн үнэ хямдыг сонгоно. Эсвэл яаралтай үед таарсан салондоо ордог. Би одоогоор хумсны хавдартай гэх хүнтэй бол таарч байгаагүй. Харин толио гэмтсэн, хумсны ойролцоох арьс эмзэгшсэн, үрэвссэн хүнийг зөндөө харж байсан. Манайд “Тэнд очоод хумснаас цус гарсан. Толио бүр цаас болчихлоо” гэх хүмүүс орж ирдэг. Би үйлчүүлэгчдээ хумсаа улиралдаа 1-2 удаа амраах. Хумсны тэжээл түрхэх зөвлөгөө өгдөг.
.jpg)
Хааяа хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг. Тэр мөнгөөрөө сардаа нэг удаа смарт хумс хийлгэнэ. Мөн сормуус хийлгэнэ. Оюутан хүний орлого бага зардал их болохоор үнэтэй салонд тэр бүр ороод байж чаддаггүй. Аль хямдыг нь хараад л орно. Оюутан болсон цагаасаа хойш хумс, сормуус хийлгээд дадал болчихсон. Хийлгэхгүй л бол нэг зүйл дутуу юм шиг. Өөртөө итгэлгүй байгаад байдаг. Гурван жил бараг хумсаа амраахгүй будуулаад байсан чинь сүүлдээ хумсны толио маань нимгэрээд хальс шиг болсон. Санамсаргүйгээр хаалга, шатны бариул гэх мэт зүйл хүрэхээр лугшиж өвдөнө. Заа гайгүй байх. Эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй хэсэг амраавал зүгээр болох байх гэж сар гаруй явсан. Тэгээд бүр тэсэхээ байсан. Шөнө хүртэл хуруу салж унах гэж байгаа юм шиг өвдсөн. Тэгээд үзүүлэх гэсэн улсын эмнэлэгт цаг олдохгүй. Олдсон цаг нь хичээлийн цагтаа давхцаад байлаа. Тэгээд хувийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгсэн чинь миний худлаа байх гэж бодож байсан хумсны хавдар байсан. Юун нөгөө гоё өнгөөр будуулж, урт хумс хийлгэх. Хумсаа авхуулсан. Одоо гамаа сайн бариад, ахиж будахгүй. Бас ойр дотнын хүмүүстээ сэрэмжүүлж байна гэж бодож байна.
Калифорниа мужийн их сургуулийн (UCSD) сүүлийн үеийн судалгаагаар Хумс хатаагч төхөөрөмжийг ердөө 20 минут ашиглахад эсийн 20-30% нь үхэж, ДНХ-ийн мутацид орох эрсдэл нэмэгддэг болохыг лабораторийн түвшинд тогтоосон байдаг. Тиймээс чанартай үйлчилгээ сонгож, хумсандаа "амьсгалах" хугацаа заавал гаргаж байгаарай.
| SOS:ЧАНАРГҮЙ ГЕЛЭН БУДАГ БА ГЭРЛЭЭС ҮҮДЭЖ ХУМСНЫ ХАВДРААР ӨВЧЛӨГСӨД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |