• Өнөөдөр 2026-03-13

Цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ

                 Менингококкт халдвар буюу цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ. Тодруулбал, Ход аймагт тус өвчнөөр хоёр тохиолдол бүртгэгдэж, өчигдөр 16:00 цагийн шинжилгээгээр нэг сурагч халдвартай нь тогтоогдсон байна. Одоогоор ойрын хавьтал болох гэр бүлийн зургаан гишүүн, нэг ангийн 41 сурагч, багшийг тусгаарлажээ.

        Менингококкт халдвар нь богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Менингококкт халдвар эрүүл хүний биед орсноос хойш дунджаар 5-7 хоног, хамгийн багадаа 3 хоног, хамгийн ихдээ 10 хоногийн турш шинж тэмдэг илрэлгүй, нууц үед байдаг.Уг халдвараар бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй боловч 0-5 насны хүүхдэд эрсдэл илүү өндөр байдаг. Өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул эмнэл зүйн дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлэгт хандахыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө. 

Цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188