• Өнөөдөр 2026-02-24

НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан

          Нийслэлийн эрүүл мэндийн төвд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. 
 
Хордлого бүртгэгдсэн тохиолдол байршлаар авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 48, Чингэлтэй дүүрэгт 27, Сүхбаатар дүүрэгт 23, Хан-Уул дүүрэгт 8, Баянзүрх дүүрэгт 23, Баянгол дүүрэгт 5 бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад таван тохиолдол тус тус бүртгэгдсэн  байна.
 
Мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд болон Төв аймагт угаарын хийн хордлогод 14 иргэн хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
 
Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 58 хувь нь 18-аас дээш насныхан, 42 хувь нь 17-оос доош насныхан байна.
 
Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188