• Өнөөдөр 2024-04-18

Д.НАСАНЖАРГАЛ: Долоон жил өвдсөн охинд минь Монголын мэс заслын шилдэг эмч нар элэг шилжүүлэн суулгалаа

2022-07-23,   2538

          Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийлгэж, охиныхоо донор болсон Д.Насанжаргалыг бид өнөөдрийн дугаартаа онцоллоо. Түүний том охин Энхжаргалыг 45 хоногтой байхдаа элэгний хатууралтай гэдгээ мэдсэн гэнэ. Тэр цагаас хойш долоон нас хүртлээ хүүхдүүдээс ялгаатай амаргүй хүнд хэцүү өдөр хоногуудыг туулж ирсэн ээж, охин хоёр өнөөдөр эрүүл болж, олон жил хүлээсэн хүсэл мөрөөдлөө биелүүлээд байгаа юм. Энэ нь Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан долоо дахь мэс засал бөгөөд ЭХЭМҮТ-д хүүхдэд хийсэн анхны мэс засал гэдгээрээ онцлог. Энэ бол монгол эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд дөхөж буй бахархам үйл явдал билээ. Ингээд уншигч танд охиндоо донор болсон ээж Д.Насанжаргалынх нь ярилцлагыг хүргэе. 
 
-Сайн байна уу. Юун түрүүнд бидний ярилцах хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
                                -Сайн байна уу, намайг Дуламсүрэнгийн Насанжаргал гэдэг. Одоо 27 настай.Ам бүл тав.Охин, хүү, ээж, нөрхийн хамт амьдардаг. Том охиныг минь Энхжаргал гэдэг. Одоо долоон настай. Сэргэлэн цовоо, бусдын хайрыг татсан хөөрхөн охин бий. Харин бага хүү минь одоо ой гарантай.  2015 оны гуравдугаар сарын 6-ны өдөр ээж болж байлаа. Тухайн үедээ үнэхээр их баярлаж, хорвоогийн хамгийн жаргалтай хүн болсон. Төрөхдөө ямар нэгэн хүндрэлгүй, сайхан амаржсан. Өргөө амаржих газарт хоёр хоноод гэртээ ирсэн. Гэрт байх хугацаанд өрхийн эмч долоо хоног бүр ирж, охиныг минь үздэг байсан. Сар гарантай байхад нь эмч “Танай охин шарлалт ихтэй байна. Дүүргийн эмнэлэгт үзүүлээрэй” гэсэн юм. Дүүргийн эмнэлэгт үзүүлтэл “Хэвийн байна” гэсэн. Тэгж явсаар 43 хоногтойд нь ЭХЭМҮТ-д үзүүлтэл “Цөсний сувгийн битүүрэлтэй” гэх онош гарч, мэс засалд орохоор болсон. Мэс засал хийхээс өмнө эмч нар элэгний эдийн шинжилгээ хийхэд элэгний хатууралтай болох нь тогтоогдсон.

        Хорвоод охин минь мэндлээд 45-хан хоногтой нярай байхдаа цөсний суваг нээлгэх үед элэгний эдийн шинжилгээ хийхэд хоёрдогч цөсөн цирроз гэх онош гарсан. Монголд эмчлэх ямар арга байгааг судлаад, ЭХЭМҮТ-ийн эмч нарт үзүүлж, хяналтад явдаг байлаа. 2015 оны  арваннэгдүгээр сарын эхээр Монголд УНТЭ-д элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг гэдгийг мэдсэн. Тэр үед БНСУ-аас Монголд мэргэжлийн эмч нар ирж, мэс засал хийдэг гэдгийг мэдсэн ч охины нас нь жаахан байсан учир хойшлуулсан. Таван нас хүрээд хагалгаанд орох боломжтой болсон ч "Ковид-19" цар тахлын улмаас хоёр жил хойшилсон.Ингэж явсаар бид энэ жил эрүүл мэндийн даатгалаар элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох боломж бүрдсэн. 

-Таны хувьд төрөөд удаагүй нялх биетэй байхдаа бэрх зүйлтэй нүүр тулжээ. Охинд нь ямар зовиур илэрдэг байсан бэ?
                           -Охин минь үнэхээр нялх байсан. Тэр үед нь би ч сайн мэддэггүй байлаа. Томрох тусам анзаарагдсан. Бусад хүүхэд бор хоолонд зургаан сартайдаа ордог бол манай охин найман сартайдаа л хөнгөн хоол идэж эхэлсэн. Мөн дөрвөн нас хүрээд хөлд орсон. Үе тэнгийнхэнтэй нь харьцуулан харвал ер л өсөлт удаашралтай нь томрох тусам л мэддэгсэн дээ. Харин хэл ярианы хувьд хэвийн байсанд нь баярладаг байлаа. Элэг гэдэг эрхтэнг дүлий гэж ярьдаг. Тийм болохоор байнгын зовиур байхгүй, амархан ядарч, хамраас нь цус гарах, нүд нь шарлаж, царай нь харлах гэх мэт зүйлс тохиолддог. Хүүхдүүдтэй тоглоод сууж байхад нь  гэнэт хамраас нь цус гарахыг хараад охиноо өрөвдөж “Заавал эрүүл болгоно” гэж боддог байсан. Охиныхоо оношийг мэдсэнээс хойш жил бүрийн гуравдугаар сард донорын шинжилгээ өгдөг болсон. Үүнээс хойш ЭХЭМҮТ-ийн ХБЭЭСТ-т хоёрдогч цөсөн цирроз оношоор хяналтад байсан.
-Хүүхэд нь бусдаас өөр байсан учраас ажил хийх боломжгүй байсан уу?
                           -Тийм ээ, “Надаас болоод охин минь ийм өвчтэй болчихлоо” гэж өөрийгөө буруутгах үе зөндөө байсан. Мэргэжлийн эмч нар охиныг минь “Элэгний хатууралтай болсон нь хэн нэгний буруутай үйлдэл биш. Учир шалтгаан нь Монгол төдийгүй, дэлхийд тогтоодоогүй гэж хэлж байсан. Нэгэнт ийм болсон учир гомдож, гутрах боломжгүй. Харин ямар гарц байна. Яаж охиноо эрүүл болгох вэ” гэдэгт төвлөр”  гэсэн. Тийм учраас  охиноо маш сайн асрах, хайрлах хэрэгтэй байсан.
 
-Сэтгэлээр унах, шантрах үед гэр бүлийнхэн нь  хэрхэн дэмждэг байсан бэ?
                      -Охиныхоо дэргэд уйлсан, зовсон царайгаа харуулахыг хүсдэггүй. Харамсах, хямрах үе байсан. Эмнэлэгт байсхийгээд л хэвтдэг байсан “Эрүүл байсан бол” гээд сэтгэлээр унаж, хямрах үе цөөнгүй байсан. Тэр үед ээж, ах хоёр минь надад урам өгч, үргэлж тусладаг байсан. Манай ээжийг Д.Дуламсүрэн гэдэг. Харин ахыг минь Д.Мөнхбаатар гэдэг. Миний ханийг Э.Хүрэлбаатар гэдэг. Энэ гурван хүний болон ах дүү бүх хамаатан, найз нөхөд ажлын хамт олныхоо тусламжтайгаар маш том мэс заслыг ямар ч айдасгүй давж гарсан. Хүний амьдралд уналтын үе гэж байдаг юм билээ. Тэр үед дэргэд дэмжиж, хайрлах хүмүүс байхад ямар ч зүйлийг даван гардаг гэх итгэл найдварыг олж авсан. Миний хамгийн том дэмжигчид, тулах түгшиг тулгуур минь гэр бүлийнхэн минь.
 
-Монголд эмчлүүлэх боломж бүрдсэнд баярлаж байна. Цаг хугацаа, хөрөнгө, мөнгө гээд олон зүйлийг хэмнэсэн байх. Мөн манай эмч нарын ур чадвар ямар түвшинд байгааг харууллаа шүү дээ?
                    -Тэгэлгүй яах вэ. Манай Монголын эмч нар үнэхээр мундаг.  Хүн өөрөө л мэдэрч байж, ямар нөхцөлд яаж ажилладагийг нь мэддэг юм билээ. Охин бид хоёр 2022 оны зургадугаар сарын 19-нд мэс засалд орсон. Энэ нь ЭХЭМҮТ-д хийгдэж буй анхны мэс засал болсон. Харин Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан долоо дахь мэс засал юм.

-110 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 13 цаг мэс засал хийсэн-

  ЭХЭМҮТ-өөс охин  бид хоёрт зориулж, тусдаа тасаг бэлдэж, долоон эмч тав хоногийн турш тасгаас гарахгүйгээр хамт байж, хяналт тавин ажилласан. Сувилагч, асрагч нар халдвар хамгааллын дэглэм баримтлан ээлжлэн үүрэгт ажлаа гүйцэтгэсэн. Тав хоногийн турш хамт байсан эмч нарын бүрэлдэхүүнд УНТЭ эмч Б.Бат-Ирээдүй, болон ЭХЭМҮТ-ийн эмч Л.Ганбаяр, А.Цэнджав, А.Ганчимэг, Б.Мандуул,Н.Ариунтунгалаг, Мэдээгүйжүүлэлтийн тасгийн эмч Б.Одгэрэл, М.Ундрам нар байсан. Эдгээр эмч нарт болон УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлхагч О.Сэргэлэн, мэс засалд оролцсон бүх хүнд гүн талархал илэрхийлмээр байна. Та бүхний оролцоо, ур чадвараар олон хүн эрүүл саруул, элэг бүтэн амьдрах боломжтой болж байна. Монголд  төдийгүй дэлхийд үнэлэгдэх эмч нар байгаад баярлах хүн олон байгаа байх. Охин минь та нар шиг мэс заслын эмч болж олон хүний амь аврах, эрүүл мэндийн салбарын нэг хэсэг болох мөрөөдөлтэй. Үүнийг бодит болгоход хичээн ажилласанд үнэхээр их баярлалаа. /Хоолой зангирав/
Долоон жил хүлээсэн мөрөөдлийг минь монгол эмч нар биелүүлсэнд талархаад баршгүй.
-Мэс заслын дараа хэд хоноод эмнэлгээс гарсан бэ. Мөн одоо ямар гам барьж байна вэ?
                       -Би донор болсон учраас долоо хоноод эмнэлгээс гарсан. Харин охин минь долдугаар сарын 18-нд эмнэлгээс гарсан. Охин эмнэлгээс гарчихаад “Шувууд жиргэх нь ямар гоё сонсогддог юм бэ, ээж ээ” гэсэн. Арга ч үгүй байлгүй. Охиноо өнгөрсөн жил Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн,  Д.Батмөнх багштай 1а  ангид оруулсан. Хичээлдээ яваад дажгүй байсан ч хоёр сараас хойш бие нь муудаж, эмнэлгээс холдоогүй. Дөрөвдүгээр сарын 20-ноос хойш гурван сар эмнэлгээс нэг ч удаа гараагүй. Мэс заслын дараа гэртээ ирээд хэчнээн их баярласан гэж санана. Одоогоор есөн төрлийн эм ууж байгаа, гэрээс огт гарахгүй. Халдвар хамгааллын дэглэм чандлан баримталж байна. Бусдын эд, эрхтэнг суулгуулсан учраас дасан зохицох хүртэл гам барина. Мөн хөдөлгөөн болон хоолны дэг барьж байгаа.  Би ч мөн адил гэрээс  гарахгүй. Эмч нар миний элгийг 4-6 сарын дараа нөхөн төлжинө тэр хүртэл ажил хийх боломжгүй гэсэн. Тиймээс охиноо асрангаа гэртээ байна. Ер нь хэсэгтээ л нийгмийн амьдралаас тусгаарлагдах юм билээ. Охин минь гэртээ аюулгүй, тайван тоглоод “Ээж ээ,  одоо миний хамраас цус гарахгүй зүгээр болчихсон” гээд инээхийг харах дэндүү том тансаглал болоод байна. Энэ боломжийг бүрдүүлж, эрүүл монгол ирээдүйг бүтээхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн  эмч нар болон ЭХЭМҮТ-ийн бүх ажилчтан алба хаагчдад баярлалаа гэж хэлмээр байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Охин нь бүрэн эдгээд биечлэн уулзах боломж олдох байх. Та хоёрт эрүүл энхийг хүсье.
                    -Баярлалаа.
 

Д.НАСАНЖАРГАЛ: Долоон жил өвдсөн охинд минь Монголын мэс заслын шилдэг эмч нар элэг шилжүүлэн суулгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 04:53:28
    DR. Pradhan: If you want to sell your kidney for money $780,000 contact this hospital email: [email protected]
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 04:53:10
    DR. Pradhan: If you want to sell your kidney for money $780,000 contact this hospital email: [email protected]
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-23 12:58:12
    zochin: aschguidee uilj unschillaa , mundag schuu manai emch nar. Bugded n eruul ench urt udaan jargaltai erooliig devschuuliii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-22 14:46:18
    [email protected]: Saihan humuust amjilt az jargal husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-21 22:45:30
    Урантогос: Хөөрхөн Энхжаргал дүүдээ эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-21 19:33:01
    Цэрэндолгор: Найздаа халуун баяр хүргьё чи минь хамгий мундаг ээж шүү. Гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсьёээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-21 18:51:09
    Deegii: Emee n mash mundag hun bnalee shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-21 13:58:15
    Bayartogtoh: Dvvd mine amdiral hairalsan altan gartai emch nartaa bayrlla
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-21 13:09:37
    pkxny: баяр хүргэе.......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-21 13:09:16
    Ш.Энхтөр: Энхжаргалдаа эрүүл саруул өсөн торниж, эх орондоо ихийг бүтээх эрдэмтэй хүн болохыг хүсэн ерөөе! Насанжаргалдаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье! Эмч мэргэжилтнүүддээ ажлын өндөр амжилт хүсье! Бидний гол зорилго хүүхэд багачуудад өндөр технологийн тусламжийн ар гэрээс нь ганц ч төгрөг гаргуулахгүй, өндөр чанартай, сэтгэл ханамжтай үзүүлэх асуудал шүү!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188