• Өнөөдөр 2026-08-04

Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно

   Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуулийн шинэ барилгын ажил үргэлжилж байна. Тус сургуулийн хуучин барилгыг 2024 онд мэргэжлийн байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсний үндсэн дээр буулгах шийдвэр гаргажээ. Үүний дараа 2025 оны хоёрдугаар сард ажлын зургийг баталж, шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Вишн Девелопмент” ХХК ажиллаж байна.
 
   Шинэ барилга нь 960 хүүхдийн суудалтай, зоорьтой гурван давхар бөгөөд хоёр спорт заал, нэг урлагийн заалтай байхаар төлөвлөгджээ.
 
   Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд нийт 52 сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүнээс 20 сургууль, 23 цэцэрлэг, хоёр спорт цогцолбор энэ онд үүдээ нээнэ. Зургаадугаар сарын 17-нд нийслэлийн төсөвт тодотгол хийж, 2027 онд ашиглалтад орохоор байсан зарим барилга, байгууламжийн санхүүжилтийг урагшлуулснаар энэ хичээлийн шинэ жилд багтаан ашиглалтад оруулах боломж бүрдсэн. Үүний нэг нь Баянзүрх дүүргийн 30 дугаар сургууль юм.
 
   Мөн хүн амын нягтаршил өндөртэй бүсүүдэд хотхоны бага сургууль байгуулах боломжийг судалж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудад хийгдэж буй засварын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн” хэмээн онцоллоо.

Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188