Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Дэлхийн монголчууд-3” цогц арга хэмжээний хүрээнд Боловсролын яамнаас олгосон санхүүгийн дэмжлэгийг үзүүлэв. Бүгд Найрамдах Чех Улсад монгол хэл, соёлын сургалтын үйл ажиллагаа явуулж буй Плзен хот дахь “Монголчуудын холбоо” ТББ /Mongolský spolek/, Мост хот дахь “Монголын мэдээлэл, соёлын төв” /Mongolské IK centrum/, Пардубице хот дахь хотод “Mon Week School”, Хавличкув Брод хот дахь “Чех-Монголын Холбоо TББ” /Česko-Mongolský spolek z.s/ гэсэн дөрвөн сургалтын төвд олгож, хамтран ажиллах тухай гэрээ байгуулах үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр ЭСЯ-нд зохион байгуулав.

Элчин сайд Д.Гансүх Чех Улсад эцэг, эхийн хамт аж төрж буй хүүхдүүдэд зориулсан хэл, соёлын болон бусад олон төрлийн сургалт, үйл ажиллагааг өөрсдийн идэвх санаачилгаар амжилттай явуулж буй дээрх сургууль, сургалтын төв, ТББ-уудад талархал илэрхийлж, тэдний үйл ажиллагааг дэмжих, цаашид өргөжүүлэхэд энэхүү санхүүгийн туслалцаа бага боловч тус дэм болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, эх хэл, түүх, соёлоо эрхэмлэн дээдэлж, зааж сургах үйлсэд нь амжилт хүслээ.

Энэхүү үйл ажиллагаанд оролцсон ТББ-уудын төлөөлөл тэдний эхлүүлсэн санаачлагыг ийнхүү дэмжиж буй Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлж, цаашид өөрсдийн үйл ажиллагааг тогтмолжуулж, илүү үр дүнтэй шинэлэг арга барилаар идэвхтэй ажиллахаа онцлов.
.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад 2025 онд хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үеэр тус улсад аж төрж буй монгол хүүхэд, залууст эх хэл, түүх, соёл, өв уламжлалыг өвлүүлэх, зааж, сургах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, тогтмолжуулахад зориулж Монгол Улсын Боловсролын яамнаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон билээ. Чех Улсад өнөөдрийн байдлаар манай улсын 15 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин суугаагаас 3500 орчим нь 0-14 хүртэлх насны, 600-аад нь 15-18 хүртэлх насны хүүхдүүд байна.
| Монгол хэл, соёлын сургалтын төвүүдэд дэмжлэг үзүүллээ |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |