Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 70 жилийн ойгоо тэмдэглэж, баярын хурлаа хийлээ. Баярын хурлын нээлтэд ЗТЯ-ийн сайд Б.Дэлгэрсайхан, ТӨХ-ны дарга Б.Цэнгэл, авиа компаниудын төлөөлөл оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнаж урамшууллаа.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “1956 оны долдугаар сарын 7-нд орон нутагт анхны нислэгээ үйлдэж эхэлсэн МИАТ өнөөдөр Монгол Улсын үндэсний агаарын тээврийн салбарыг манлайлагч компани болон хөгжиж, арван агаарын хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд нийт 25.7 сая зорчигчийг аюулгүй, найдвартай тээвэрлэж, дэлхийг 14.7 мянга гаруй удаа тойрохтой дүйцэх замыг туулсан нь Монголын иргэний нисэхийн салбарын хөгжил, хамт олны ур чадвар, хичээл зүтгэлийн тод илэрхийлэл юм” хэмээн онцолсон байна. Мөн тэрбээр салбарын хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүсчээ.
МИАТ өнөөдөр Монгол Улсын үндэсний агаарын тээврийн салбарыг манлайлагч компани болон хөгжиж, арван агаарын хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд нийт 25.7 сая зорчигчийг аюулгүй, найдвартай тээвэрлэж, дэлхийг 14.7 мянга гаруй удаа тойрохтой дүйцэх замыг туулсан
Харин ТӨХ-ны дарга Б.Цэнгэл “МИАТ ТӨХК нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсыг дэлхийтэй холбох эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, улс орны эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэгч, эх орноо дэлхийд сурталчилж байгаа үндэсний авиа компани юм” хэмээн дурдахаас гадна тус компанийг сүүлийн жилүүдэд засаглал, менежмент, үйлчилгээний чанар, нислэгийн аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, дэлхийн жишигт нийцсэн хөгжлийг тууштай бүтээж байгааг онцолж, тус компанийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэв.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн “Манай хамт олон өнгөрсөн хугацаанд Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/ -ноос тавьж байгаа аюулгүй ажиллагааны болон газрын үйлчилгээний ISAGO шалгалтуудад 98-100 хувийн амжилт үзүүлж, олон улсын өндөр стандартыг хангаснаа албан ёсоор баталгаажуулсан, Төрийн өмчит компанийн хувьд улс орны нэн хариуцлагатай, чухал үеүдэд тусгай үүргийн нислэг үйлдэж, 2020-2021 онд цар тахлын голомтоос, 2026 онд Ойрх Дорнодын дайны бүсээс өөрийн орны иргэдийг авчирсан амжилтаар 70 жилийн ойгоо угтаж байна. Цаашид бид агаарын тээврийн зах зээлд нээлттэй, өрсөлдөх чадвартай хариуцлагатай, найдвартай, чанартай үйлчилгээг үзүүлдэг олон улсын агаарын тээвэрлэгч болох зорилт тавихын зэрэгцээ газрын үйл ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээнээс орлого олж, улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад анхааран ажиллаж байна. Энэ бүхэн манай хамт олны, нийт ажилтан албан хаагчдын бүтээсэн түүх, ажлын амжилт юм” хэмээн тэмдэглэв.

.jpg)
.jpg)
Улсынхаа хөгжилд бодит хувь нэмрээ оруулж, 70 жилийн түүхийг хамтдаа бүтээж, баяраа тэмдэглэж буй
МИАТ ТӨХК-ийн хамт олонд баярын мэнд дэвшүүлье.
| МИАТ компани түүхт 70 жилийн ойн баяр тэмдэглэв |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |