Улаанбаатар хотын төв хэсэг, “Цэцэг” төвийн замын эсрэг талд нэгэн өвөрмөц орчин бүрджээ. Гадна хананаасаа эхлэн уран зургаар гоёсон энэ газар бол “Арту” кофе шоп. Хаалгаар ороход л бор өнгийн бийрэн хэлбэртэй самбар дээрх “Та улавчаа өмсөөд тухтай үйлчлүүлээрэй” гэх бичиг угтах нь үйлчилгээний салбарт төдийлөн харагддаггүй шийдэл юм. Улавч өмсөж, гадуур хувцасааа тайлаад цааш ороход “Кофе шоп уу, уран зургийн галлерэй бил үү” гэж андуурмаар тохижилттой харагдана.

Тэд өдөр бүрийн 09:00 цагт пянзны ая эгшиглүүлсээр ажлаа эхлүүлдэг байна. Үнэхээр ч эндхийн ширээ, сандал, тогны залгуур, тэр байтугай ариун цэврийн өрөөний хана хүртэл уран зурагтай. Эдгээр бүтээлүүдийг “Арту” урлангийн залуус өөрсдөө зурдаг бөгөөд ажилчдын дийлэнх нь зураач мэргэжилтэй нь тус газрын гол онцлог аж.
А.ХУРЦ-АМГАЛАН: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ КОФЕ УУНГАА ГАЛЛЕРЭЙД БАЙГАА МЭТ АВААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
А.Хурц-Амгалан “Би өглөө болгон ажилдаа яарч, догдолж ирдэг. Амралтын өдрөө ч очиж туслахыг хүсдэг. Өглөө ажлынхантайгаа мэнд мэдээд “Өнөөдөр бүгдээрээ эрч хүчтэй ажиллацгаая” гээд эрч хүчтэйгээр өглөөг эхлүүлдэг. Хамт олноосоо энерги аваад, кофены машинаа асаадаг даа. Манай кофе шоп ажилчдаа чөлөөтэй, жаргаж ажиллах боломжоор хангаж байдаг. Эрүүл харилцаатай, гоё орчинтой газар ажиллах чинь залуучууд бидний хамгийн их хүсдэг зүйлийн нэг шүү дээ. Бид байгуулагдаад удаагүй байгаа болохоор аль болох шинэлэг зүйлийг өдөр болгон туршиж байна. Манай ажилчид ихэвчлэн зураач хүмүүс байдаг. Тиймдээ ч жижиг булангаа ч сэтгэж, сэтгэлээ гаргаж тохижуулахыг хичээдэг. Бид хоорондоо “Юуг илүү урлаглаг болгох уу. Хүмүүст гоё сайхан ямар зүйл харуулах уу” гэж ярилцаж өдөр бүр хичээсээр байна. Хэрэв та анзаарсан бол таны ард байрлах тогны залгуурыг цэцгээр чимэглэж өгсөн. Ер нь сэтгэл гаргасан бүхэн сайхан байдаг шүү дээ. Таны сууж байгаа ширээ, сандал дээрх зураг, ханын чимэглэл болгоныг “Арту” урлангийн залуус маань зурдаг. Бид үйлчлүүлэгчдээ кофе уунгаа галлерэйд байгаа мэт аваасай гэж хүсдэг. Уран зураг харахаар хүний сэтгэл цаанаасаа л тайвширч, эерэг бодлоор цэнэглэгдэж эхэлдэг. Магадгүй хаа нэгтээ энэ уран зургууд өлгөөтэй байвал анзаарч, ажиглаж төдийлөн зогсохгүй байх. Харин намуухан пянз хөгжмийн ая, халуун кофе, уран зураг шиг амтат бялуутай энд төгс зохицож байгаа. Манайхыг шинэлэг зүйлийг сонирхдог, найрсаг сайхан хүмүүс зорьж ирдэг гэж би боддог. Кофе дээрээ сонирхолтой зүйл зурж өгөх гэж хичээдэг. Өдөр бүр туршиж үзсээр байгаа. Сэтгэлээ гаргаж кофегоо бэлдэж өгөөд сэтгэгдлийг нь асуух дуртай. Таны кофе ягаан өнгөтэй байгааг та ажигласан болов уу. Хаа нэгтээ ийм өнгөтэй кофе ууж байгаагүй гэж бодож байна.

Биднийг ярилцах зуур “Хөөх ямар гоё газар вэ. Танайхыг инстаграмаас хараад ирлээ” гэсээр хоёр хүүхдээ дагуулсан эмэгтэй орж ирлээ. Тэд кофе, шэйк, бялуу захиаллаа. Захиалгаа хүлээх зуур нь түүнээс хэдэн асуулт асуугаад амжив.
Үйлчлүүлэгч н.Маргад: Өнөөдөр найзтайгаа хамт хүүхдүүдээ аваад ууланд гарч кофе уухаар болзсон юм. Тэгээд гэнэт болиод “Арту” кофе шопыг сонирхоор ирсэн минь энэ. Үүднээсээ авхуулаад бүх зүйлээ сэтгэлээ шингээж зассан нь мэдрэгдлээ. Сая орж ирээд нойл орсон чинь нойлын ханандаа хүртэл зураг зурсан байхыг нь хараад гайхширлаа. Кофегоо уугаад дэлгүүрээс нь гоё зүйл цуглуулж аваад харих бодолтой байна. Дараа ирж канвас дээр зураг зурна. Ер нь байнгын үйлчлүүлэгч нь болохоор шийдээд сууж байна.

Ю.САРДААНА: Манайхаар үйлчлүүлсэн хүмүүс сайхан мэдрэмж, сэтгэлийн таашаал аваад гараасай гэж хүсдэг
Цаашлан “АРТУ” шоп руу орж сонирхоор үүдээр нь ороход худалдааны зөвлөх Ю.Сардаана ““Арту” шопт тавтай морил. Та юу сонирхож байна. Би танд тайлбарлаад өгье” гэсээр угтлаа.
.jpeg)
Ю.САРДААНА: Манайх дэлгүүр урлаглаг байлгах гэж зорьсон. Ван гок тэргүүтэй уран зураачдын бүтээлийн бэлэг дурсгал, уран зурагтай наадаг зураг, оймс, бээлий, алчуур, хувцасыг худалдаалж байна. Мөн төрөл бүрийн чамин дурсгалын зүйл, аяга байгаа. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүс сайхан мэдрэмж, сэтгэлийн таашаал аваад гараасай гэж хүсдэг. Бид бэлэн бүтээгдэхүүнээс гадна түлхүүрийн оосор дээр өөрсдийн гараар хүссэн зургийг нь зурж өгдөг. Мөн “Арту” урлангийн суралцагч нар маань нэхмэл бүтээлүүд хийдэг. Үүнийгээ цаашдаа илүү хөгжүүлээд явна. Манай урлангийн суралцагч нарын бүтээлүүд хананд өлгөэтэй байгаа. Урлан бүх насны хүмүүст нээлттэй хичээлдэг. Уг урлангийн багш, суралцагч нар хамтран “Арту” кофе шопыг нээсэн. Тиймээс манайх илүү амьд мэдрэмжээр дүүрэн байгаа байх. Манайд орж ирж байгаа хүмүүс “Хөөх ямар гоё диваажин шиг юм бэ. Яасан сэтгэлээсээ тохижуулаа вэ. Ийм газар ховор шүү” гэж ихэвчлэн хэлдэг. Тэгээд бүтээл, бүтээгдэхүүнтэй танилцаад, худалдан авалтаа хийгээд гардаг. Мөн кофегоо хүлээх зуураа сонирхдог. Өдөр бүр хүмүүсээс гоё үг сонсож, жаргаж ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Түүнтэй ярилцах зуур бяцхан охид дэлгүүрийн эд хогшлыг сонирхож, тайлбар, үнийг нь асууж байлаа. Үнийг нь асуугаад ээжээсээ авч болохыг лавлана. Ээж нь зөвшөөрсөн бололтой бага дүү нь эрдэнэсийн авдар, эгч нь гоёлууд авч харагдлаа. Санасандаа хүрч баярлаж буй охид инээлдсээр дэлгүүрээс гарлаа. Тэднийг харахад кофе шоп өвөрмөц тохижилттой байхаас гадна үйлчилгээ сайтай байгаа нь үйлчлүүлэгчдийг татах нэг хөшүүрэг болдог бололтой.

Ажлын ширээнээсээ түр хөндийрч уран зураг сонирхон, халуун кофены үнэрт тайвширч өнгөрүүлсэн “Арту” кофе шопын нэг өдөр ийн өнгөрлөө. Урлаг, амт, уур амьсгал гурвыг нэг дор мэдрүүлэх энэ орон зайд цаг удааширдаг мэт нэг мэдэхэд ажлын цаг дуусах дөхсөн тул бид ажлын зүг явлаа. Харин “Арту” түм бужигнаж, кофены машин хангинасаар үлдлээ…








| УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |