Валют хайж байгаа бололтой орос хосууд "Найман шарга"-ын валют худалдаалах бүхий л газраар ээлжлэн толгой шургуулан явж харагдана. Тэдний араас орчуулагч нь бололтой 40 орчим насны намхан бор эмэгтэй нэг тийш зам заагаад явж одлоо.

Хажууханд задгайгаар валют арилждаг дөрвөн эмэгтэй гартаа 10, 20 мянгатын дэвсгэр бүхий боодол мөнгө гартаа сарвалзуулаад зогсоно. Нэг эмэгтэй нь халаасаа уудалж, нарийн янжуур тамхи гаргаж ирснээ бүгдэд нь тараагаад хамт тамхилж харагдана. Үрчийж монийсон гараараа хажуугаараа өнгөрсөн хүн бүрийг л дуудаж "Эгчийн дүү юань, доллар авах уу. Зарах валют байна уу" гэж асууна.
Тэдний хажууд 30 орчим насны залуу зогсож ханш асуув. Ченжүүд “Ам.доллар 3586 төгрөгөөр авна. Евро 4180, юань 525 төгрөгөөр тус тус худалдан авна. Зарах юм байгаа юм уу. Эсвэл авах юм уу” гэж нэг өрсөлдөн чанга дуугаар ярьцгаана. Өнөөх залуу "Эгч 5000 юань бэлэн байна уу. Банкнаас авах цаг байдаггүй. Арилжааны төвүүдэд байхгүй гэнэ" гэлээ. Тэгтэл тэднээс арай ахимаг насны эмэгтэй "Тийм ихээр бол эгчид нь алга. Доллар бол байна. Эгчийн дүү тэр газар руу ор. Хоёрдугаар давхарт Ганбаа гээд шар залуу байгаа. Сараа эгч явуулсан юм гээд оч. Чамд шууд гаргаад өгнө" гэлээ. Өнөөх залуу заасан зүг рүү нь явахдаа зэрэгцэн гар дээрээс валют арилждаг дөрвөн эмэгтэй тамхилж дууслаа. Тэд "Заа өнөөдөр ч олигтой юм олохгүй шинжтэй. Авах, зарах хүн ч алга. Өнөөдөр хоёр хүн л ирлээ. Хэдүүлээ явж "Бөмбөгөр худалдааны төв" орж хоол идэх үү" гээд сугалдалцаад, инээлдсээр булан тойрлоо.

Эхний арилжааны цэг рүү ороход нэг бүсгүй хүрэн бор цүнхнээс цагаан уутанд хийсэн нэлээн зузаан доллар гаргаж ирлээ. Ченж өнөөхийг нь авч, мөнгөний машин сархийн дуугарлаа. Ченж "Та ч овоо их доллартой явна шүү. Яг доллар дуусаад, хаанаас олох вэ гэж суулаа. 18 сая төгрөг болж байна. Дансаар авах уу" гэлээ. Эмэгтэй ч Хаан банк 57....... гээд инээмсэглэв. Орлого нь орсон бололтой "Баярлалаа" гээд гарлаа. Валют ямар ханштай байгааг сонирхож, самбарыг нь харлаа. Тус захад, евро авах үнэ 4180, зарах нь 4208, юань авах үнэ 526 зарах нь 580 төгрөгийн үнэтэй байв.
Тэндээс гарч дараагийн арилжааны цэг рүү ороход арилжаачид орж гарч буй хүн бүрээс л "Заа юу авах уу, солиулах юм уу" гэх асуултаа асууна. Хэсэг тэднийг ажиглан зогсоход уйдсан шинжтэй утсаа оролдож харагдана. Зарим нь "Заа ганц таван гар суучих уу. Жил ирэх тусам хийх ажилгүй болж байна даа. Өдрийг та хэдийн царайг л харж өнгөөрөх юм даа" гэнэ. Тэд жижигхэн кофены ширээн дээр эрээн өнгийн алчуур дэвслээ. Хэдэн талаас өөрсдийн сандалны дугуйг чахруулсаар тойрч суулаа.
Бид ч тэднийг орхин гарлаа. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш сүүлийн жилүүдэд огцом биш ч бага багаар суларч байна. Мөн зах зээлд эргэлдэх бэлэн валют хумигдаж "Найман шарга"-ын гудамж хоосорсон байгаа нь энэ. Гэвч эл хул байх нь хэвийн үзэгдэл болж, өдөр өдрөөр өсөх валютын ханшийн мэдээнд бид дасжээ. Цагтаа түм түжигнэж, бум бужигнаж зөрөлдөх зайгүй нэгнээсээ өрсөх гэж үзэлцдэг байлаа.
Үргэлжлүүлэн бид валютын үнийн нөхцөл байдал, эрэлтийн бодит мэдээллийг авахаар Монгол банкийг зорилоо. Монголбанкны валютын ханш дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар ам. доллар 3576, юань 523, евро 4184, вон 2.41 төгрөг байлаа.
.png)
(2).png)
.png)
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ВАЛЮТ ХОВОРДОЖ, "НАЙМАН ШАРГА" НАМ ГҮМ БАЙНА |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |