• Өнөөдөр 2026-02-02

УУЦНЫ МАХ 400-800 МЯНГА, ТАВГИЙН ААРУУЛ ШИРХЭГ НЬ 18000-20000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

       Сар шинийн баяр дөхөөд хаа сайгүй л ууц, өвчүү, хэвийн боов, тавгийн ааруул, зочны гар цайлгах бэлэг барьцын яриа өрнөх боллоо. Энэ ч үүднээс бид цагаан сар тойрсон үнэ ханшийн сурвалжилгыг хүргэж байна.

 
                     УУЦНЫ МАХ 400-800 МЯНГА
 
     Сар шинийн баяраар ихэвчлэн өндөр настай улс ууцны махаар ширээгээ чимдэг. Ингэхдээ аль болох өнгө зүстэй, өөх, мах нь таарсан ууц тавихыг хичээж, аятайхан ууцны махны эрэлд гардаг. Мэдээж үнэ дагаж чанар гэгчээр гайгүй, арай нэг нүд, сэтгэл баясгах нь 800 мянга хэрийн үнэ ханштай байх аж. Түүнээс ч ёсоо бодоод ууц тавья гэх үүднээс хандвал ууцны мах 400 мянгаас эхэлж байна. 
 
                    ӨВЧҮҮ
 
      Үхрийн өвчүүг харин бараг айл бүр баярын ширээн дээрээ тавьдаг аж. Тийн тавихдаа дал дөрвөн өндөр, чөмөгний мах гэхчлэн нэмдэг бөгөөд дан тавих нь, эсвэл дангаар нь мах чанаад тавих улс бий юм. Үхрийн өвчүү кг нь 15000-20000 төгрөгийн үнэтэй байна. Иргэдийн хувьд өвчүүний эрэлд гарах нь харьцангуй бага бөгөөд ихэвчлэн өвлийн хүнсэндээ үхрийн мах идсэн айл өвчүүгээ хэдийнэ нөөцөлчихсөн байдаг байна.
 
                         ХЭВИЙН БООВ
 
      Хэвийн боов бол иргэдийн гол худалдаа. Тавгийн идээгээ амттай, өнгөлөг хэвийэ боовоор засах нь тэр жилийн өнгийг тодорхойлдог учир ихэд ач холбогдол өгдөг. Хэвийн боовны үнэ ширхэг нь 5500 төгрөгөөс эхэлж байгаа аж. Мөн залуус, настан гээд багцууд ч гарсан байна. Багц тус бүрийн үнийг хараарай.


                        ТАВГИЙН ААРУУЛ
 
     Ааруулаар идээгээ засаж, ширээгээ чимдэг айлуудын хувьд дуулгахад тавгийн ааруул ширхэг нь 18000-20000 төгрөгөөр худалдаалж байгаа аж. Аав, ээж нь хөдөө байдаг, малчдын тухайд бол зундаа сааль сүүгээ борлуулаад ааруулаа авчихдаг бол хотын иргэдийн хувьд худалдан авалт хийж, цагаан идээгээрэй тавгийн идээгээ бэлддэг.
 
      Ийнхүү сар шинийн баяртаа бэлдэж буй иргэдийн хувьд худалдан авалт ийм үнэ ханштай байна. Зочдын гар дээр тавих бэлгийн хувьд сонголт, түүнээ дагаад үнэ өөр өөр байх тул үнэ ханшийн нэгдсэн мэдээлэл оруулах нь бага байна.

УУЦНЫ МАХ 400-800 МЯНГА, ТАВГИЙН ААРУУЛ ШИРХЭГ НЬ 18000-20000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188