“АИ-92 олдохгүй байна. Өдөржин хайлаа.
-Би гурав хоногийн өмнө шатахууны үнэ нэмэгдэнэ. Тэгээд олдохгүй байгаа юм гэж хэлсэн биз дээ. Хүний үг авахгүй юм аа.
-Автомашины шар гэрэл асчихсан. АИ-92 олдохгүй байна. Хаанаас авах вэ?
-Шатахууны үнэ нэмэгдэх байх. Станцууд “Дууссан” гээд өгөхгүй байна” гэх яриа автомашинтай хүмүүсийн дунд сүүлчийн хэд хоног тасралтгүй өрнөлөө. Тэд бараг автомашинаа унтартал, шар гэрлээ астал АИ-92 шатахуун хайж, хотын төвөөс зах хүртэл хойно, өмнөө орж давхилджээ.
Өнгөрсөн долдугаар сард АИ-92 шатахууны үнэ хоёр удаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050 болсон. Үүнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, бидний хэлж заншсан “халтуурчид” буюу хувийн таксины үнэ нэг километр тутамд 1500 төгрөг болж нэмэгдсэн нь иргэдэд маш их дарамт болж, сэтгэл зүй болон эдийн засгийн хямралаас гарч чадаагүй яваа. Яг энэ үед гэнэт шатахуун түгээх станцууд АИ-92 бензин “Дууссан” гэх шалтгаан хэлж өгөхгүй байхад жолооч нар дахин үнэ нэмэгдэх нь хэмээн хардаж, ам уралдуулан ярьж байв. Эргэлт.мн мэдээллийн сайт энэ асуудлаар шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд, АМГТГ-аас дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч нь ОХУ-ын "Роснефть" компани үйлдвэртээ жил бүрийн найм, есдүгээр сард урсгал засвар хийдэг. Тус засварын улмаас есдүгээр сард манайд нийлүүлдэг бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулсан. Үүнтэй холбоотойгоор зөрүүг нь БНХАУ-ын “Чайна Ойл”, “Петро Чайна” зэрэг компаниудаас авахаар Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Шатахуун олдохгүй байгаатай холбоотойгоор өчигдөр АМГТГ-ын мэргэжилтэнгүүд тайлбар, мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал,
Шатахууны хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөцийн хомсдол бий. Гэхдээ холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахуун сэлгэх, зөөх байдлаар зохицуулалт хийсэн. Мөн үнэ нэмэгдэх нөхцөл үүсээгүй. Өчигдрийн байдлаар нийт 71 шатахуун түгээх станцаас мэдээлэл авахад хотын захад байрлах 13 шатахуун түгээх станц худалдаа хийхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд АИ-92 бензиний 21 хоногийн нөөц байгаа. Тиймээс аль болох хязгаарлалт тогтоохгүйгээр нөөцийн хэмжээнд байгаа бололцоогоор нь нийлүүлэн ажиллахыг зорино. Мөн иргэдийн дунд “Шатахууны үнэ нэмэгдэнэ” гэх цуу яриа бий. Энэ нь үндэслэлгүй ташаа мэдээлэл. Энэ долоо хоногийн сүүлч, дараа долоо хоногоос шатахууныг хэвийн борлуулна” гэж хэлсэн юм. Бид тус хурлын дараа шатахуун түгээх компаниудын борлуулалтын менежертэй холбогдож, агуулахад шатахууны нөөц байгаа эсэх болон яагаад түгээхгүй байгаа талаар тодруулсан юм.
Бид шатахуун түгээх компаниудын агуулахад нэвтрэх боломжгүй учраас шатахуун түгээх компаниудын Борлуулалтын менежертэй холбогдож шатахууны бөөний үнэ болон нөөцийн талаар тодруулсан юм. “108 ойл” ХХК-ийн Борлуулалтын менежер “Манайх сарын өмнөөс агуулахаасаа АИ-9 2 шатахуун өгөөгүй. Одоо АИ-92 олдохгүй, өмнө нь манайх 1980 төгрөгөөр өгч байсан” гэв. Харин “Тэс петролиум” компанийн Борлуулалтын менежер “Манай агуулахаас АИ-92 гарахгүй. Шатахуун түгээх станцуудаар түгээж байгаа. АИ-92-ын бөөний үнэ самбарын үнээс 50 төгрөгөөр хямдардаг” гэсэн юм. Бидний холбогдсон хоёр агуулахаас АИ-92 гарах боломжгүй, нөөцийн хомсдолд орсон, хэзээ хэвийн горимд орохыг хэлж мэдэхгүй байна” гэх тайлбар өгсөн юм.

Одоогоор ямар шатахуун түгээс станц АИ-92 өгч байгааг сурвалжилахаар шатахуун түгээх станцуудыг зорилоо. Эхний удаад 10 дугаар хороололд байрлах “Магнай трейд” шатахуун түгээс станцад очив. Иргэд АИ-92 өгөхгүй гэдгийг мэдсэн бололтой хөл хөдөлгөөн бага байлаа. Тус станцын түгээгчээс шатахуун яагаад өгөхгүй байгаа талаар тодруулахад “Манай шатахууны нөөц дууссан. Манай станцууд байгууллагынхаа хэрэглэгчид буюу талонтай хүмүүст АИ-92 өгч байгаа. Үнэхээр нөөцийн хомсдолд орсон. Жолооч нар "Машин унтарлаа, нэг литрийг ч болтугай өгчих гээд л гуйх юм” хэмээнэ.
(4).jpg)
Одооноос хэвийн ажиллаж, шатахуунаа асуудалгүй түгээж эхлэж буй станцуудын нэг бол “Шунхлай” юм. Тус компанийн агуулахад хоёр хоногийн өмнө шатахуун ирсэн тухай тэр ярив. Мөн “Өнгөрсөн баасан гарагт агуулах ажиллаагүй учир амралтын өдрүүдээр АИ-92 шатахуун өгөөгүй юм. Цаашид хэвийн ажиллана. Харин агуулахаас их хэмжээний АИ-92 гаргах боломжгүй. Ямар үнээр гарах нь ч тодорхойгүй байна” гэлээ.

Манай зарим салбар АИ-92 өгөхгүй байгаа. Одоогоор “Тасганы овоо”, Өргөө кино театрын замын урд талд байрлах станц бензин өгч байгаа. Энхтайвны урд талд байрлах станц дээр АИ-92 бууж байгаа гэсэн удахгүй өгөх байх. АИ-92 хомсдолтой байгаа учир жолооч нар “Олдож байгаа дээр” гээд банкаа дүүргэж байна” гэсэн юм. Харин одоогоор “Тэс”, “М-ойл”, “Шунхлай”, “Сод монгол” гэх шатахуун түгээх станц АИ-92-ыг хэмжээ заахгүйгээр өгч байгаа аж.

| ШТС: Нөөцийн хомсдолд орсон учир шатахууныг хязгаарлаж байна |
|
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд ангийн хичээлийн шинэ жил эхэлжээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Л.ДАШНЯМ: ДАРМА.БАТБАЯР, Ж.ЛХАГВА, Б.ЛХАГВАСҮРЭН НАРЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ АА
2026-09-21 09:52:05
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
Аймгийн хурц арслан “Майга” Д.Суурийн зээ хүү М.БИЛГҮҮН: Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг
2026-09-21 07:00:44
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2026-09-21 07:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |