• Өнөөдөр 2024-05-02

Гашуунсухайт боомтод автомашин онхолдож 46 настай Д амиа алджээ

2020-09-07,   569

Өнгөрсөн амралт өдрүүдэд Тээврийн цагдаагийн газарт 581 дуудлага мэдээлэл ирсэнээс 416 нь зам тээврийн ослын шинжтэй байжээ. Ослын улмаас 13 хүн гэмтсэн бөгөөд тэдний найм нь насанд хүрээгүй хүүхэд аж. Харин ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүн нас баржээ. Тодруулбал, энэ сарын 5-ны 09:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын бүсэд асфальтан замд “North Benz” маркийн автомашин онхолдож, жолооч 46 настай эрэгтэй Д-гийн амиа алджээ.   
 
Түүнчлэн, БЗД-ийн Х хороо Товчооны зам буюу Улиастайн гүүрний баруун замд энэ сарын 06-ны 01:50 цагийн орчимд  Toyota Prius маркийн автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөн онхолдож, ослын улмаас жолооч 15 настай, эрэгтэй Т, зорчигч 14 настай, эрэгтэй Н, 15 настай, эрэгтэй Д, 12 настай, эрэгтэй Г нар гэмтжээ. 
 
Мөн дээрх өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж, давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 162 жолоочид хариуцлага тооцож ажилласан байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба 

Гашуунсухайт боомтод автомашин онхолдож 46 настай Д амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188