• Өнөөдөр 2026-10-09

"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД

2026-10-09,   163

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах айл руу энэ сарын 7-8-нд шилжих шөнө баавгай дайрч, хүн барьсан хэрэг олон нийтийн анхаарлын төв болоод байна. Улмаар БОУАӨЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллагаа явуулж 22:30 цагт баавгайг устгаж, аюулгүй болгосон. Уншигч танд ойлгомжтой мэдээллэх зорилгоор үйл явдлыг цагийн дарааллаар нь  тоймлон хүргэж байна.

01:00 - Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 35-р хороо, Улиастайн гол, Бурхантын ам орчимд айл руу баавгай дайрсан тухай дуудлага мэдээлэл НБОГ-ын байгаль хамгаалагч Г.Дэмбэрэлд ирэв…

02:00 - Дуудлагын дагуу НБОГ, БЗД-ийн онцгой байдлын хэлтэс, БЗД-ийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очив…

02:30 - Баавгайд бариулсан 40 настай эрэгтэй газар дээрээ нас барж, нүүрний арьсаа хуулуулсан 55 настай эмэгтэй ГССҮТ-д хүргэгдэв.

10:00 - Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тус хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэв….

12:00 - Нийслэлийн онцгой комиссын яаралтай хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар нээлттэй мэдээлэл хийв… Нийслэлийн хэмжээнд нас биед хүрсэн, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан баавгайг агнах зөвшөөрөл олгох…

13:00 - БОУАӨЯ, НБОГ, БЗД-ийн ЗДТГ, БЗД-ийн цагдаагийн хэлтэс болон мэргэжлийн анчид баавгайг эрэн хайх, аюулгүй болгож агнах ажиллагаа эхлэв…

18:00 - Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд дөрвөн багт хуваагдаж тухайн нутаг дэвсгэрт байрлах уулын дөрвөн амаар нэгжиж, дулаан мэдрэгч дрон, техник хэрэгслээр хайгуулын ажлыг үргэлжлүүлэв. Тухайн бүс нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж аюулгүй байдлыг хангав.

22:00 - Баавгай хүн барьсан газрыг сонгож, өгөөш тавьж бэлтгэв.

22:30 - Өгөөш дагаж ирсэн баавгайг мэргэжлийн анчин устгав.

23:20 - Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчид ирэв…

 

 


"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188