• Өнөөдөр 2026-09-20

Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ

   Засгийн газрын 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 469 дүгээр тогтоолоор “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”, “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрэм”-ийг тус тус баталсан.

   Уг тогтоолын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч”, “Нийгмийн даатгалын улсын байцаагч”-ийн эрх авсан Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын 77 албан хаагч есдүгээр сарын 16-ны өдөр үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардан авчээ.

   Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Б.Батжаргал шинээр эрхээ баталгаажуулсан байцаагчдад хандаж, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ажил олгогч, даатгуулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн ажиллахыг зөвлөжээ.

   Мөн хуулиар хүлээсэн чиг үүргээ шударгаар хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүйтэй ажиллахыг онцлон тэмдэглэсэн байна.

 


Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188