• Өнөөдөр 2026-09-20

Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ

Онцгой байдлын байгууллагын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, захиргаа, цэргийн алба хариуцсан мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2026 оны есдүгээр дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 63 алба хаагч хамрагдсан байна.
Энэхүү сургалт онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан ба “Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Ажлын байрны тогтвортой байдал, тотвор сууршилтай ажиллуулах аргууд”, “Төрийн болон албаны нууцын тухай хууль, тулгамдаж буй асуудал, “Заавар удирдамжийг тодорхой ойлгомжтой өгч сурах” зэрэг сэдвийн хүрээнд алба хаагчид мэдлэг, дадлага эзэмшиж, харилцан туршлага солилцжээ.


Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188