Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.
Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. 18-19-нд шилжих шөнө Дорноговь, Дорнод, Сүхбаатарын өмнөд сумдаар, 19-ний өдөр Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 хэм, бусад нутгаар +3...+8 хэм дулаан.
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +22…+27 хэм, бусад нутгаар +18…+23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх шөнөөс 4 градусаар сэрүүсэж +4...+6 хэм, өдөртөө +16...+18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх шөнөөс 7 градусаар сэрүүсэж 0...+2 хэм, өдөртөө +15...+17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өмнөх шөнөөс 7 градусаар сэрүүсэж 0 хэм орчим, өдөртөө +13...+15 хэм дулаан байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна |
|
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ
2026-09-18 17:31:00
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
2026-09-18 15:17:27
2026-09-18 14:49:25
2026-09-18 14:16:06
ЭНН ЛАМОТТ "БАЛИАР НООРОГ"
2026-09-18 13:56:24
“Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хуралд 180 гаруй төлөөлөгч оролцжээ
2026-09-18 13:42:37
Монгол, Люксембургийн эрүүл мэндийн түншлэлийн 25 жилийн үр дүнг танилцуулжээ
2026-09-18 13:03:08
Гадаад улсад оргон зайлсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирчээ
2026-09-18 12:29:15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх залуу офицеруудын төлөөлөлтэй уулзжээ
2026-09-18 11:57:20
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-18 11:33:26
ЗОГСООЛ БУЛААЛДАН МАРГАЛДАЖ, 47 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ХУТГАЛЖЭЭ
2026-09-18 11:17:35
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянхонгорын 14 сум, зургаан албыг хамруулжээ
2026-09-18 11:03:09
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-09-18 10:55:08
Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар таеквондо-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-18 07:16:35
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-18 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
2026-09-18 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээрр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |