
Үзлэг, шалгалтад тус аймгийн Баянхонгор, Баянговь, Баян-Овоо, Баян-Өндөр, Баянцагаан, Баянбулаг, Богд, Бөмбөгөр, Хүрээмарал, Заг, Жаргалант, Жинст, Шинэжинст гэсэн 14 сум болон цахилгаан эрчим хүч, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, холбоо, зарлан мэдээлэл дамжуулах чиглэлийн нийт зургаан гамшгаас хамгаалах албыг хамруулжээ.

Үзлэгээр гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний техник, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, гамшиг, ослын үед ажиллах ур чадвар, холбогдох бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэсэн байна.

Мөн мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд үнэлэлт өгч, цаашид анхаарах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням үзлэгийн үеэр сумдад гамшгаас хамгаалах эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх, гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг бүх түвшинд эрчимжүүлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулж, тухай бүр шинэчлэн тодотгох шаардлагатайг танилцуулжээ.



| Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянхонгорын 14 сум, зургаан албыг хамруулжээ |
|
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-18 11:33:26
ЗОГСООЛ БУЛААЛДАН МАРГАЛДАЖ, 47 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ХУТГАЛЖЭЭ
2026-09-18 11:17:35
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянхонгорын 14 сум, зургаан албыг хамруулжээ
2026-09-18 11:03:09
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-09-18 10:55:08
Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар таеквондо-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-18 07:16:35
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-18 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
2026-09-18 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээрр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-18 06:00:00
Ажил үйлсээрээ амжилт гаргасан залуу офицеруудыг шагнаж урамшуулжээ
2026-09-17 17:44:04
МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-17 17:13:30
SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ
2026-09-17 11:52:41
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачийн анхааралд
2026-09-17 10:11:01
Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
2026-09-17 08:54:53
ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
2026-09-17 07:00:00
2026-09-17 06:57:45
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |