• Өнөөдөр 2026-09-18

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар ахиухан хэмжээний бороо орж,

эрс сэрүүсэхийг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 17-18-нд шилжих шөнө Булган, Орхон, Төв аймгийн ихэнх сумд, Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангай, Хэнтийн хойд, Архангай, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-15.0 мм,

18-ны өдөр Булганы ихэнх сумд, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймаг, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

 

Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

 

Агаарын температур: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0...-5 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +13...+18 хэм, бусад нутгаар +7...+12 хэм дулаан,

өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +10…+15 хэм, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +25…+30 хэм, бусад нутгаар +18…+23 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө 3.0-10.0 мм бороо, өдөртөө 0.1-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +7...+9 хэм, өдөртөө өмнөх өдрөөс 6-8 градусаар сэрүүсэж +13...+15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө 2.0-5.0 мм, өдөртөө 1.5-3.0 мм бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5...+7 хэм, өдөртөө өмнөх өдрөөс 10 хэмээр сэрүүсэж +13...+15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө 4.0-12.0 мм, өдөртөө 2.0-5.0 мм бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +3...+5 хэм, өдөртөө өмнөх өдрөөс 10 хэмээр сэрүүсэж +10...+12 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188