• Өнөөдөр 2026-09-16

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: 16-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орж, бусад нутгаар хур тунадас орохгүй, дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.2 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул голын хөндий 0...+5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 хэм, бусад нутгаар +7...+12 хэм дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар +14…+19 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +18...+23 хэм, говийн бүс нутаг, Орхон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 хэм, бусад нутгаар +24…+29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0...+2 хэм, бусад хэсгээр +8...+10 хэм, өдөртөө +27...+29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +1...+3 хэм, өдөртөө +26...+28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 0...-2 хэм хүйтэн, өдөртөө +24...+26 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188