• Өнөөдөр 2026-09-08

ГАМШГИЙН ҮЕИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЭРЭН ХАЙХ, АВРАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ

2026-09-08,   163

   Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар (OCHA)-тай хамтран зохион байгуулж буй “Гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт” сургалтын сургагч багш нарыг хүлээн авч уулзжээ.

   Уулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах асуудлаар санал солилцсон байна. Мөн НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг (UNDAC), Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, иргэн-цэргийн зохицуулалт (CMC)-ын асуудлыг хэлэлцжээ. Энэ хүрээнд олон улсын стандарт, арга зүйг Монгол Улсын гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалтын тогтолцоотой уялдуулан сургалт, дадлагад тусгах нь чухал болохыг онцолсон аж.

   Түүнчлэн гамшгийн үед байгууллагуудын үүрэг, оролцоо, мэдээлэл солилцоо болон харилцан дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, сургалтаар эзэмшсэн мэдлэг, ур чадварыг практикт хэрэгжүүлэхэд анхаарах талаар санал нэгджээ. Уулзалтын үеэр OCHA-гийн төлөөлөгчид Монгол Улс цаашид INSARAG-ийн дунд ангиллын эрэн хайх, аврах багтай болох зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай чиглэлээр мэргэжлийн болон техникийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн байна.

   ОБЕГ-ын зүгээс гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт, олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох үндэсний чадавхыг бэхжүүлэхэд энэхүү хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг тэмдэглэж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж буй сургагч багш нарт талархал илэрхийлжээ.

 


ГАМШГИЙН ҮЕИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЭРЭН ХАЙХ, АВРАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188