• Өнөөдөр 2026-09-08

“Хүүхдийн зүрхний долоо хоног” аян эхэллээ

2026-09-08,   211

     Хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл хүргэх зорилготой “Хүүхдийн зүрхний долоо хоног” аян эхэллээ.

     Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгаас зохион байгуулж буй тус аян есдүгээр сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.

     Энэ хүрээнд хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, зүрхний эхо шинжилгээ, оношилгоо хийж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, мэдээлэл хүргэнэ. Үйл ажиллагаа өдөр бүр 13:00-16:00 цагт тус эмнэлгийн 322 тоотод болно.

     Мөн хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний үр дүн, эмчилгээний шинэ технологи, дэвшил болон амжилттай хийгдсэн мэс заслын тохиолдлуудыг олон нийтэд танилцуулах юм.

     Хүүхдийн зүрхний эмгэгийг эрт илрүүлж, цаг алдалгүй оношлуулах нь шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, эрүүл мэнд, амьдралын чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.


“Хүүхдийн зүрхний долоо хоног” аян эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188