Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа. Энд 2006 оноос хойш Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей хамтран археологийн нарийвчилсан судалгааг өнөөг хүртэл хийж байгаа юм. 160 дугаартай, нийт 80 м урт, гол байгууламж нь 40х40 м хэмжээтэй, Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна. Үүнтэй дүйцэхүйц хэмжээтэй Хүннүгийн язгууртны булш 14 газарт 6 ш илэрсэн бөгөөд Хүннү гүрний төрийг барьж байсан язгууртны дээд давхарга, тэр дундаа шаньюй нартай холбоотой хэмээн таамаглажээ.
Зургаан дагуул булшийг малтсаны дараа үндсэн булшны судалгаа хийж, оршуулгын хэсэг буюу модон бунхны хэсэгт малтлага, судалгаа хийж байна. Одоогоор булшны гүн 15 м хүрсэн нь 5 давхар барилгатай тэнцэх бөгөөд булшны нүхийг анхнаас нь дээрээс доош шатлан багасгаж ухсан нь “уруу харсан пирамид” хэлбэртэй байгууламж байсныг харуулдаг юм. Модон бунхны дээрээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэгтэй сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдворууд нэмж илэрч эхэлжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгаа хийж байгаа хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төсөл бол бол хоёр орон, ард түмний найрамдал, нөхөрлөлийн нэгэн тод илэрхийлэл гэдгийг хэллээ.
Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Хүннүгийн язгууртны булш оршуулгын цогцолбор”-ын нэг юм. Сумын төвийн өмнө тал дахь нарсан ойд Хүннүгийн үеийн 300 булш бүхий томоохон дурсгал байрладаг. Энэ дурсгалыг 1974 онд Хөдөөгийн Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх нээж илрүүлсэн бөгөөд 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулжээ. 2006-2012 онд Хүннүгийн язгууртны 3 булш, дөрвөлжин хэлбэрийн чулуун байгууламжтай дундаж хэмжээний 2 булш, язгууртны булшны дагуул болох 13 жижиг булшийг малтан судалсан. Эндээс хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, дэнгийн цөгц, адуу, малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс, хаш эдлэл, чий будагтай аяга, сав суулга, шанага, шүүлтүүр зэрэг хоол ундны хэрэглэл, шавар ваар, хүрэл толь, модон сам зэрэг мнга мянгаар тоологдох эд өлгийн зүйлс олоод байна.
Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алтан шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд ч гарч байгаа нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд чухал хувь нэмэр оруулна гэж судлаачид үзжээ. Дээрх олдворуудыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хэнтий аймгий музей олны хүртээл болгож байна. Цаашид Дуурлиг нарсны дурсгалт газарт “Судалгаа, мэдээллийн төв”, ил музей байгуулахаар төлөвлөж байна.





| Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ |
|
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
2026-08-22 16:25:45
Дуурлиг нарсны дурсгалт газрыг аялал жуулчлалын бүс болгоно
2026-08-22 13:22:34
М.Мөнхсувд холимог тулааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-22 13:07:08
Бадминтоны Азийн өсвөрийн аваргад найман тамирчин өрсөлдөнө
2026-08-22 12:48:25
Богд хан ууланд экологийн гарц байгуулах санамж бичиг байгууллаа
2026-08-22 10:08:29
Кари Жонстөүнтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов
2026-08-22 09:50:50
Монгол, Израилийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-08-22 07:46:07
НЗДТГ 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санамж бичиг байгууллаа
2026-08-22 07:37:37
Монголын баг, тамирчид “АЙЧИ–НАГОЯА 2026” Азийн наадамд бэлэн болжээ
2026-08-22 07:20:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын “Хо Гыөм” дуурийн театрын захиралтай уулзав
2026-08-22 07:10:00
Монгол, Сингапурын бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцов
2026-08-22 07:00:00
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |