• Өнөөдөр 2026-08-21

ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

   Онцгой байдлын ерөнхий газраас “Азума Шиппинг Монголиа” ХХК, “Мон-Элч” ХХК-тай хамтран зөөврийн барокамерын ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээний сургалт, дадлагыг энэ сарын 17-22-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн байранд зохион байгуулжээ.

   Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, 09 дүгээр анги болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын холбогдох алба хаагчид хамрагдаж байгаа юм.

   Барокамер нь аврагч-усчин, шумбагчдын шумбалтын ажиллагааны өмнөх болон дараах үеийн даралтыг тэнцвэржүүлэх, даралтын огцом өөрчлөлтөөс үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Түүнчлэн шумбалтын явцад болон дараа үүсэх даралт бууралтын өвчин, хийн эмболийн үед даралтыг дахин нэмэгдүүлэх замаар эмчилгээ хийх боломжтой юм.

   Мөн угаарын хийн хордлогод өртсөн иргэдийг өндөр даралтын хүчилтөрөгчийн эмчилгээнд хамруулах зориулалтаар ашиглах боломжтой байна.

 

 


ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188