Монгол Улсын “Усны элч” Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин санхүүжүүлсэн “Бумбатын хөв цөөрмийн төсөл” бүрэн хэрэгжиж, өнөөдөр буюу энэ сарын 18-ны өдөр нээлтийн ёслолоо хийлээ.
Тус төсөл нь Улаанбаатар хотын гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, усны эх үүсвэрийг хамгаалах, үерийн эрсдэлийг бууруулах, иргэдийн амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны нөөц, экосистемийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл нэмэгдэж байна. Иймд Бумбат булгийн эхийг хамгаалах, усны нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлсэн билээ.
Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бумбатын рашаан болон Баруун салааны голын усыг хуримтлуулан 16.9 мянган шоо метр багтаамжтай усан сан бүхий хөв цөөрмийг байгууллаа. Мөн иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх зорилгоор 840 метр урт явган хүний зам, гэрэлтүүлэг, хяналтын камер, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
.jpg)

“Бумбатын хөв цөөрөм” төсөл нь Голомт банкнаас хэрэгжүүлж буй усны нөөц хамгаалах, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, хотын орчны чанарыг сайжруулахад чиглэсэн нийгмийн хариуцлагын томоохон санаачилгуудын нэг бөгөөд Голомт банк энэхүү бүтээн байгуулалтыг дэмжин нийт 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгон, дэмжиж ажиллалаа.
Усны газрын дарга З.Батбаяр “Бумбатын рашаанд нуур, хөв цөөрөм байгуулах энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Бумбатын рашааны эхийг хамгаалах цогц ажлын нэг хэсэг юм. Голомт банк энэхүү санаачилгыг дэмжин, төслийг санхүүжүүлснээр усны нөөц хамгаалалт, нөхөн сэргээлтийн чиглэлд бодитой хувь нэмэр оруулж байна. Бумбатын рашааны эхийг хамгаалах, тохижуулах, нуур хүртэлх зам, амралтын цэг, гүүрэн байгууламжийг цогцоор нь шийдвэрлэснээр байгаль хамгаалал, усны нөөцийн тогтвортой менежмент, иргэдийн амралт, чөлөөт цагийн хэрэгцээг хослуулсан жишиг бүтээн байгуулалт бий боллоо. Цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд идэвхтэй нэгдэж, хамтын хүчээр илүү олон бодит үр дүнг бий болгоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн нээлтийн үеэр хэллээ.
Төслийн захиалагчаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, зохицуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, гүйцэтгэгчээр Престиж Инженеринг ХХК тус тус ажиллаж, амжилттай хэрэгжүүллээ.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
| Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “Бумбатын хөв цөөрөм” ашиглалтад орлоо |
|
Цөлжилт ба “Говийн гайхамшигт-6”
2026-08-18 16:49:10
Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “Бумбатын хөв цөөрөм” ашиглалтад орлоо
2026-08-18 16:45:40
Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн өлгий нутагт чууллаа
2026-08-18 16:26:30
Байтаг боомт чиглэлийн авто замын төслийн ажил эхэллээ
2026-08-18 15:54:34
Байгаль эх, соёлын өвийг тунхагласан “Ногоон бүс”-ийн нээлт боллоо
2026-08-18 15:43:13
“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
2026-08-18 14:01:02
Архангай аймгийн Хашаат сумын нутагт зам тээврийн ослын улмаас 16-18 насны гурван иргэн нас баржээ
2026-08-18 13:03:52
“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын ус, хог хаягдал, дэд бүтцийн шинэчлэл үргэлжилж байна
2026-08-18 12:43:07
Эмэгтэйчүүдийн “Мастерс 43-49 нас”-ны ангилалд “Хера” баг алтан медаль хүртэв
2026-08-18 12:34:49
Гёте сургуулийн сурагч А.Амина Олон улсын газарзүйн олимпиадаас Монголын анхны алтан медалийг хүртжээ
2026-08-18 12:00:20
Э.Батшугар: КОП17 хурлын үеэр оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт
2026-08-18 11:38:08
2026-08-18 11:35:05
Гэр бүлийн хүчирхийллийн 68 дуудлага бүртгэгджээ
2026-08-18 11:13:37
Apple Pay ХасБанканд нэвтэрлээ
2026-08-18 10:00:00
Ч.Алтангэрэл турк үндэсний бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-08-18 07:39:38
Төв аймгийн Баяндэлгэр суманд “МИНИ” фестиваль болно
2026-08-18 07:31:00
Олон улсын дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулав
2026-08-18 07:20:00
“Дотоод хувьслаар гадаад хувьслыг даван туулах нь” үзэсгэлэнг нээлээ
2026-08-18 07:10:00
Б.Батцэцэг сайд доктор Мусонда Мумбаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 07:00:00
Анакапри хотын "Вилла Роза" галерейд“Amazing Mongolia” үзэсгэлэн нээгджээ
2026-08-18 06:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс сайжирна
2026-08-18 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-08-18 06:00:00
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
2026-08-17 19:44:22
“Үндэсний майхант цугларалт 2026” арга хэмжээнд Монголын Хүүхдийн Зөвлөлийн 500 хүүхэд оролцлоо
2026-08-17 18:55:25
2026-08-17 18:22:57
БАЙР СУУРЬ: ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН Ч ТҮГЭЭЛТ МУУ БАЙНА
2026-08-17 18:20:01
“НҮҮДЭЛЧИН" дэлхийн соёлын фестиваль болно
2026-08-17 13:58:42
“ЮНЕСКО”-гийн 48 дугаар чуулганд Эгийн голын УЦС-ын төслийг танилцуулжээ
2026-08-17 13:33:33
Монголын усан бөмбөгийн “Water polo” баг дэлхийн аваргад өрсөлдөнө
2026-08-17 11:29:26
“ОВГОР” уран сайхны кино аравдугаар сард үзэгчдийн хүртээл болно
2026-08-17 11:15:48
Ц.ЭЛБЭГДОРЖ: Хууль зөрчсөн зүйл байхгүй, АТГ-аас дуудахаар нь ирлээ
2026-08-17 11:06:12
Н.Учрал: Байгалиа хамгаалах тусам орлого нэмэгддэг хөгжлийн загвар бий болгоно
2026-08-17 10:34:44
Хүндийн өргөлтийн залуучуудын Азийн аварга өндөрлөв
2026-08-17 10:08:27
“COP17” Торгоны замын жингийн цуваа”-ны төлөөллийг угтан авснаар эхэллээ
2026-08-17 09:34:34
Ерханот Болат турк үндэсний бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2026-08-17 08:03:12
Манай улсад НҮБ-ын “UNCCD COP17” өнөөдөр эхэлнэ
2026-08-17 07:48:21
Францын Элчин сайд Коринн Перейра Да Силватай уулзлаа
2026-08-17 07:10:00
“СОР17”-гийн ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2026-08-17 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал арвижна
2026-08-17 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |