• Өнөөдөр 2026-08-18

Э.Батшугар: КОП17 хурлын үеэр оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт

   Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (КОП17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын үеэр гадаад, дотоодын төлөөлөгч, оролцогчдод эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж буй багийнхантай газар дээр нь ажиллан, бэлтгэл, зохион байгуулалттай танилцан, шаардлагатай үүрэг, чиглэл өгчээ.

   Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/14 дүгээр тушаалаар КОП17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг байгуулж, төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээ, хүний нөөц болон эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлтгэлийг үе шаттайгаар хангасан байна. Хурлын цэнхэр болон ногоон бүсэд дөрвөн эмнэлгийн тусламжийн цэг, дөрвөн хөдөлгөөнт яаралтай тусламжийн баг, түргэн тусламжийн тоноглол бүхий долоон автомашин байршуулж, нийт 52 эмнэлгийн мэргэжилтэн үүрэг гүйцэтгэж байна. Мөн шаардлагатай тохиолдолд хурлын төлөөлөгчдөд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг шуурхай хүргэхээр есөн эмнэлгийг бэлэн байдалд оруулжээ.

   КОП17-ын бэлтгэл ажлын хүрээнд 12 дэд хороо, дэд ажлын хэсэгтэй уялдаа холбоотой ажиллаж, эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийн төлөвлөлт, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц болон яаралтай тусламжийн зохион байгуулалтыг бүрдүүлсэн байна.

   Түүнчлэн хурлын үеэр ажиллах 120 эмнэлгийн мэргэжилтнийг олон улсын шаардлагад нийцсэн яаралтай тусламжийн сургалтад хамруулж, 1500 орчим албан хаагчид амилуулах суурь тусламжийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэн ажиллаж байна.

 

 


Э.Батшугар: КОП17 хурлын үеэр оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188