Голомт банк “Монголын Волейболын Холбоо”-той эхлүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд “Зүүн Азийн Волейболын Аварга Шалгаруулах Эрэгтэйчүүдийн Тэмцээн”-ийн “Алтан түнш”-ээр ажилласан билээ.
Энэ сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макао зэрэг нийт 7 орны үндэсний шигшээ багууд өрсөлдсөн. Медалийн төлөөх хүчтэй өрсөлдөөний эцэст тэмцээний дүн гарч:
Аваргаар: БНСУ-ын баг
2-р байрт: Японы баг
3-р байрт: Монголын шигшээ баг орж, хүрэл медалийн эзэд болсон юм.
Монгол Улсын волейболын спортын түүхэнд шинэ амжилтыг бүтээсэн Монголын баг тамирчдад Голомт банкны зүгээс баяр хүргэн, шигшээ багийн нийт 20 тамирчинд тус бүр 10,000,000₮-ийн мөнгөн шагнал, мөнгөн гулдмай болон Голомт банкны Gold картаар урамшууллаа.
Голомт банкны зүгээс тамирчдыг ийнхүү урамшуулж буй нь Монгол Улсад багийн спорт, тэр дундаа волейболын спортыг хөгжүүлэх, ирээдүйтэй баг тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, цаашдаа илүү олон иргэд, байгууллагууд энэхүү спортыг дэмжиж ажиллах түлхэц болно хэмээн найдаж байна.
| Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |