• Өнөөдөр 2026-08-14

Гүнжийн хоолойн 500 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд сонсогчид нэгджээ

2026-08-14,   106

                 БЗД-ийн 33 дугаар хороо, Гүнжийн хоолойн 500 га талбайн түүвэр хог хаягдлыг цэвэрлэх ажилд ДХИС-ийн 600 сонсогч нэгдлээ.
   Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ онд бүх нийтийн их цэвэрлэгээг 5 удаа зохион байгуулж, 1201 га талбайгаас 2597 тонн хог хаягдлыг түүж цэвэрлээд байна. 
   Зуслан, ногоон бүс, Туул, Улиастай, Сэлбэ гол дагуух цэвэрлэгээнд 15.000 гаруй иргэн, сайн дурынхан, тэр дундаа оюутан, залуус хамрагдсан.
 
    Тэгвэл энэ удаа Гүнжийн хоолойн 500 га газрын түүвэр хог хаягдлыг цэвэрлэх ажилд ДХИС-ийн 2026-2027 оны элсэгчид болох 600 сонсогч оролцож, орчны бохирдлыг бууруулж, байгаль орчноо хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
 
 Тэд байгалиа хайрлах нь хогоо хогийн саванд хийхээс эхлэхийг онцолж, хариуцлагатай, ухамсартай иргэн байхыг залуустаа уриаллаа.

Гүнжийн хоолойн 500 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд сонсогчид нэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188