Тэрбээр “Ирэх даваа гараг буюу наймдугаар сарын 15-нд шатахууны тэгш, сондгой дугаарын хязгаарлалт дуусна. Шатахууныг автомашины тэгш, сондгойгоор олгож эхэлсэн нь одоогийн үүссэн нөхцөл байдал дээр ажиллаж байгаа зүйл биш. Өнгөрсөн гурван сараас хойш нөөцийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, бүх саваа дүүргэх, ОХУ-д үүсэн нөхцөл байдал холбогдуулж бусад эх үүсвэрээс татан авах, хангамжаа нэмэгдүүлэх, аль болох бага үнэтэй бүтээгдэхүүн худалдан авах зэрэг яриа хэлэлцээр хийсээр байсан.
БНХАУ-аас бүтээгдэхүүн авах нь экспортын хоригтой. Учир нь энэ бүтээгдэхүүний хэмжээ зөвшөөрлийг олгохдоо тухай улсын хувьд бүтэн жилээр төлөвүүлэлтээ хийсэн байдаг. Тийм учраас гэнэт татан авна гэдэг нь амар зүйл биш юм. Бусад улс өөрсдөө хэмжээгээ хангаж чадахгүй нөхцөл байдал байгаа. ОХУ-аас болон бусад эх үүсвэрээс манайд хангалт нэмэгдэж байгаа. Харин өнгөрсөн долоо хоногт хангалт хэвийн үргэлжилж байсан бол энэ долоо хоногийн эхэнд ачилт багассантай холбоотой түгээлт сайн хийж чадахгүй байна’’ гэлээ.
| Б.ДАШПҮРЭВ: Наймдугаар сарын 15-аас шатахууны хязгаарлалт хэвийн болно |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |