• Өнөөдөр 2026-08-12

Ц.САНДАГ-ОЧИР: COP17-ийн бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна

   БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир  мэдээлэл хийлээ.

  Тэрбээр “Цөлжилтийн төлөв байдлын судалгааны тайлан эцэслэгдэн гарсан. Энэхүү судалгааны 2025 оны гуравдугаар сараас эхлэн 30 гаруй жилийн хугацааны өгөгдөлд суурилж хийсэн. Цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэн болон бусад 20 гаруй эрдэмтэн судлаачид судалгааг хийж дуусгалаа. Монгол Улсын газар нутгийн нийт 76 хувь нь цөлжилтэд өртөж эхэлсэн гэх тоон судалгаа байдаг. Таван жил тутамдаа уг судалгааг нэг хийдэг. Өнөөдөр тайлан судалгааны дүн эцэслэн гарсан байна. Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтэд ямар нэг хэмжээгээр өртөж эхэлсэн. Газар нутгийн 81 хувийг 100 хувь гэж авч үзвэл 0.9 хувь нэн хүчтэй нэрвэгдсэн. Мөн 6.2 хувь хүчтэй, 42 хувь дунд зэрэг, 31 хувь нь сул 18 хувь цөлжилтэнд өртөөгүй байна. Нэн хүчтэй, хүчтэй, дунд зэрэг, сул гэсэн таван ангилалаар төлөв байдлаар тайлагнадаг. Жил ирэх тусам цөлжилт газрын доройтол нэмэгдэж байгаа учраас цөлжилттэй тэмцэх арга хэмжээг авахгүй бол оройтох гэсэн дохио сануулга өгч байна. Өнөөдрийн байдлаар COP17-ийн бэлтгэл ажил үндсэндээ дуусч 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Удахгүй COP17-ийн нээлт болох гэж байна. Үлдсэн хугацаанд тохижилт, цэвэрлэгээ, туршилт тохируулга, сургалтын ажил хийгдэнэ”  гэлээ.

Ц.Уранцэцэг

 


Ц.САНДАГ-ОЧИР: COP17-ийн бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188