Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилга болон Ногоон шилжилтийн бодлогын хүрээнд тээвэр, ложистикийн салбарт хувийн хэвшлийн тал бодит ахиц гаргасан байна.
Тодруулбал, “Монложистикс Групп” болон “Ньюком” ХХК хамтран энэ сарын долооноос есний өдрүүдэд Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд нийт 1,400 орчим км замыг хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар туулж, холын зайн ачаа тээвэрлэлтийг Монгол Улсад анх удаа амжилттай туршжээ.
Тээврийн зардал нь бараа, бүтээгдэхүүний суурь өртгийн багагүй хувийг эзэлж, эцсийн хэрэглэгчийн худалдан авах үнэд шууд нөлөөлдөг. Дэлхий дахинд түлш, шатахууны нийлүүлэлт болон үнэ тогтворгүй байгаа энэ үед тээврийн салбарыг үе шаттай цахилгаанжуулах нь импортын шатахууны хамаарлыг бууруулж, тээврийн зардлыг тогтворжуулах хамгийн бодит шийдэл болж байгаа юм.
Засгийн газраас ногоон шилжилтийг дэмжих хүрээнд орон нутагт 180 цэнэглэгч станц бүхий “Ногоон өртөө” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Ингэснээр Улаанбаатар хотыг 21 аймагтай холбосон цахилгаан автомашины үндэсний сүлжээ корридор бүрэх юм.
Дэд бүтэц бий болсноор дараах эерэг үр дүнгүүд гарна:
2030 он гэхэд: 50 мянга хүртэлх цахилгаан автомашины тогтвортой хэрэглээг дэмжих нөхцөл бүрдэнэ.
Байгаль орчинд: Эхний хоёр үе шатанд ойролцоогоор 166 мянган тонн $\text{CO}_2$ ялгарлыг бууруулна.
Эдийн засагт: Шатахууны импортын зардлыг жилд орчим 200 сая ам.доллараар хэмнэнэ.
Бизнест: Иргэд болон ачаа тээвэр, ложистикийн компаниудын үйл ажиллагааны зардлыг бууруулах шинэ боломж нээгдэнэ.
Засгийн газрын бодлого: Төр бүхнийг өөрөө хийх бус, хувийн хэвшлийн шинэ санаачилга, технологийн шийдлийг дэмжин, шаардлагатай дэд бүтцийг нь бүрдүүлэх чиглэл баримталж байна.
Ногоон шилжилт нь зөвхөн байгаль орчны асуудал биш юм. Энэ нь импортын хамаарлыг бууруулж, тээврийн өртгийг хэмнэх замаар Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх стратегийн чухал бодлого юм.Тус туршилтыг амжилттай хэрэгжүүлж, ногоон шилжилтийг бодит ажил болгосон “Монложистикс Групп”, "Ньюком" ХХК-ийн баг хамт олон, инженер техникийн ажилтнууд болон жолооч нарт талархал ирүүлээд байна.
| Монголд анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлт хийжээ |
|
Монголд анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлт хийжээ
2026-08-11 11:20:59
Монголч эрдэмтний XIII их хурал чуулж байна
2026-08-11 10:23:12
2026-08-11 10:09:13
Профессор, доктор Мария Петрова "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ
2026-08-11 09:29:28
Чөлөөт бөхийн “Хонконг-2026” олон улсын тэмцээн өндөрлөв
2026-08-11 09:16:59
“Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо
2026-08-11 08:56:59
Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ
2026-08-11 07:56:59
“Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
2026-08-11 07:31:20
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй” Удирдах хорооны VII хурал болов
2026-08-11 07:22:55
2026-08-11 07:15:13
Манай 3х3-ын охидын баг хэсэгтэй нэг хожил, нэг хожигдолтой явна
2026-08-11 07:10:00
Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
2026-08-11 07:06:57
Их Британи, Умард Ирландын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2026-08-11 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-08-11 07:00:00
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-08-11 07:00:00
ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
2026-08-11 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2026-08-11 07:00:00
БИ “ШУЛААЧ”
2026-08-11 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2026-08-11 07:00:00
Волейболын баг Зүүн Азийн аваргаас хүрэл медалийг хүртэв
2026-08-10 16:01:36
Б.Нарантуяа “EUROPEAN CHAMPIONSHIPS 2026”-гаас хүрэл медаль хүртэв
2026-08-10 15:53:34
Э.Батболд жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв
2026-08-10 14:16:50
Б.Мөнх-Эрдэнэ Шианийн олон улсын тэмцээнд түрүүлжээ
2026-08-10 14:06:41
"Олимп –Эв нэгдэл"-д оролцогчид “Багануур” ХК-ийн спортын үйл ажиллагаатай танилцлаа
2026-08-10 13:19:53
Өвөр Монголын 16 дахь удаагийн спортын наадам эхэллээ
2026-08-10 13:04:09
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
2026-08-10 12:59:16
О.ЦОГТГЭРЭЛИЙН БИЗНЕС ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
2026-08-10 07:17:29
Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбартай танилцав
2026-08-10 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2026-08-10 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-08-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-08-10 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-08-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |