• Өнөөдөр 2026-08-09

24 мянган метр куб шатахууны агуулах 2028 онд ашиглалтад орно

    Засгийн газар хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд "Шунхлай” ХХК 100.000 м3 хамгийн том шатахуун хадгалах сав, агуулах барьж байгаа талаар албаныхан мэдээлсэн.

    "Мөнгөн сав тоног” ХХК-ийн захирал Т.Сэргэлэн "Нефтийн барилга байгууламжийн угсралтын чиглэлээр 21 жил ажиллаж байна. Энэ хугацаанд 40-өөд байгууламж ашиглалтад оруулсан. 16,000м3 шатахууны агуулахын ажил дуусаж байна. Засгийн газрын дэмжлэгтэйгээр ажил тасралтгүй үргэлжилж байна. Шатахууны агуулах сав барих зайлшгүй хэрэгцээ шаардлага бий" гэв. 

     Мөн “Сан Петролиум” ХХК-ийн төслийн удирдагч Б.Нямбаяр "Засгийн газрын дэмжлэгээр 8000м3 шатахууны агуулах нэмж барьж байна. Нийт 16 сая литр шатахууны нөөц хадгалах агуулахын ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна. Тун удахгүй, энэ сарын 20-нд ашиглалтад оруулна. Үр дүнд нь Улаанбаатар хотын 13 хоногийн шатахууны хэрэглээг хангана" гэсэн юм. 

     Манай улсад нэг өдрийн АИ-92 шатахууны хэрэглээ 2000 метр куб байдаг. 24 мянган м.куб агуулах 12 хоногийн нөөцтэй тэнцэнэ.     

     Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Ирэх оны улсын төсвөөс аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, шатахуун хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ" гэж мэдэгдсэн.
 
     Засгийн газраас агуулах барих газар, зураг төсөлтэй, шаардлага хангасан бүх аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгоно гэв.


24 мянган метр куб шатахууны агуулах 2028 онд ашиглалтад орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188