Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК хамтран хэрэгжүүлэх “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийн чиглэл, хамтын ажиллагааны хүрээг тодорхойллоо.
Багануурын уурхайг түшиглэн байгуулах уг үйлдвэрийг 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай нар Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хамтран ажиллахаар болов.
Хамтын ажиллагааны үр дүнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох бүтээгдэхүүн бий болгож, гадагш чиглэсэн валютын урсгалыг бууруулах ач холбогдолтой “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх юм.
Төслийн санхүүжилтийг нийслэл, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, түншүүдийн оролцоотой гурван талт хэлбэрээр бүрдүүлэхээр зорьж байна.
Нийт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас коксон түлш, 82–84 мянган тонн нүүрсний давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 26 МВт-ыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэхээр тооцоолжээ.
Төслийн удирдлагыг нийслэл болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” компани хамтран хэрэгжүүлж, санхүүжилтийн механизмыг тодорхойлох бөгөөд төслийн хэрэгжилтийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК хариуцах юм.
НЗДТГ-ын ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Багануурт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахаар боллоо |
|
Тайваний шигшээ баг ХонгКонгийн шигшээ багийг 3:0-ээр хожжээ
2026-08-09 16:08:00
СЭЛЭНГЭ АЙМАГТ БАРИГДАЖ БУЙ 70 МВТ-ЫН ДЦС-ЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЖЭЭ
2026-08-09 13:35:07
“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-08-09 13:22:59
Багануурт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахаар боллоо
2026-08-09 13:01:13
Увс аймагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг зургаа дахь жилдээ зохион байгуулжээ
2026-08-09 11:34:19
2026-08-08 21:31:41
Монголын волейболын баг 3:2-оор Японы багт хожигдлоо
2026-08-08 21:09:03
Г.Хонгорзул хүндийн өргөлтийн Азийн аваргын VI байрт шалгарчээ
2026-08-08 20:33:56
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |