Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр, Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб богино хугацаанд шатахууны нөөцийг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн доголдлыг арилгах чиглэлд ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн хоногт Улаанбаатар хотын 155, орон нутгийн 80 шатахуун түгээх станцад шатахуун түгээсэн болохыг онцоллоо.
Мөн Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалтын дагуу нэг автомашинд нэг удаад 50 мянган төгрөг хүртэлх үнийн дүнтэй автобензин олгож байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангах, дамлан худалдахаас сэргийлэх зорилгоор зөөврийн саванд олгохгүй байгаа юм. Харин орон нутагт намрын ургац хураалт, хадлангийн ажилтай холбоотойгоор иргэд шатахууныг зөөврийн саваар авах боломжтой хэвээр байна.
Энэхүү зохицуулалт наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд шатахууны нөөцийг хэвийн хэмжээнд хүргэж, нийлүүлэлтийг тогтворжуулахаар ажиллаж байгааг мэдэгдлээ.
Түүнчлэн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд өөр эх үүсвэрүүдийг ашиглах арга хэмжээ авч байгаа бөгөөд Замын-Үүд боомтоор орж ирсэн 2000 тонн дизель түлшийг шилжүүлэн ачих ажиллагаа үргэлжилж байна.
| ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |