Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон Олон улсын COP17 хурлыг зохион байгуулахтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан, бүсчлэлгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.
Харин дараах ангиллын тээврийн хэрэгслүүдэд энэхүү зохицуулалт үйлчлэхгүй. Үүнд:
Цахилгаан хөдөлгүүртэй, ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл;
Зөвшөөрөлтэй, хүнсний бүтээгдэхүүн түгээх болон татан авалт хийх зориулалтын тээврийн хэрэгсэл;
Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл;
Авто зам, хот тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний зориулалттай тээврийн хэрэгсэл;
Дипломат төлөөлөгчийн газар болон гадаадын зочин, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл;
Нийтийн тээврийн хэрэгсэл;
Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээний тээврийн хэрэгсэл;
Сургууль, цэцэрлэг болон байгууллагын ажилчдын тээврийн хэрэгсэл;
Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын албаны тээврийн хэрэгсэл.
| Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |