БНСУ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх технологийн үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч "Онпум Корпораци"-ийн удирдах захирал Квак Ү Сок, ерөнхий менежер Ү Ён Хон нар Монгол Улсад ажиллах үеэрээ төслийн хүрээнд суурилуулсан зарлан мэдээллийн дуут цамхгуудын сэлбэг хэрэгслийг ОБЕГ-ын харьяа Мэдээллийн технологи, холбоо, зарлан мэдээллийн төвд хүлээлгэн өглөө.
Уг сэлбэг хэрэгслийг ашигласнаар Улаанбаатар хотод ашиглагдаж буй зарлан мэдээллийн дуут цамхгуудын хэвийн ажиллагааг тасралтгүй хангах, гамшиг, аюулт үзэгдлийн үед иргэдэд шуурхай мэдээлэл хүргэх бэлэн байдлыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотод болзошгүй гамшиг, ослын үед шуурхай ажиллах, иргэдэд эрт сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 195 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг 2014 оноос хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд ОБЕГ-ын дэргэд Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг байгуулж, Улаанбаатар хотын есөн дүүрэгт 3 метрийн өндөртэй 48, 8 метрийн өндөртэй 12 буюу нийт 60 зарлан мэдээллийн дуут цамхгийг суурилуулсан юм.
| БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |