Дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох VISUAL ART буюу таван мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах дөрөв дэх KHARKHORUM 360° visual art & music festival 2026 оны энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Өмнөхөөсөө илүү том орон зай, илүү олон үзэгч, илүү өргөн хүрээтэй хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдах энэ удаагийн хөгжмийн үдэшлэгийн сэдэв нь TIME буюу Хүннүгийн үеэс хойшхи таван том үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулах аж.
Энэ жилийн гол бүтээл ердийн тайзанд багтахгүй гэнэ. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнг сонгосон бөгөөд төв тайзыг бүтэн тойрон үргэлжлэх 12 метр өндөр, 300 метр урт 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрийн онцлогт тохируулсан дижитал бүтээлүүд уг дэлгэцээр тасралтгүй үргэлжилж, үзэгчид тоглолтыг зөвхөн сонсох бус, дотор нь орсон мэт мэдрэх боломжтой болжээ.
Дуугаралтын хувьд Cinematic Orchestral-ийг ашигласнаар хөгжмийн цуурай, орон зайн гүн, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү тод мэдрүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр амьд тоглолт, асар том дижитал арт, орон зайн дуугаралт гурав нэгэн зэрэг нийлэх аж.
Тус фестивальд дэлхийд алдартай Ирландын алдарт Boyzone хамтлагийн ахлагч, дуучин Ронан Китинг, Берлинд уран бүтээлээ туурвидаг, Melodic Techno болон Progressive House урсгалын нэр хүндтэй DJ, продюсер 8Kays нар болон Монголын томоохон хамтлаг дуучид оролцох юм байна.


Дашрамд онцлоход, эртний Хархорум хотод олон соёл, олон орны хүмүүс нэг дор уулзаж, үзэл санаа, соёл урлагийн солилцоо явагдаж, шинэ санаа бодол, бүтээл төрдөг байж. KHARKHORUM хөгжмийн фестиваль нь тэрхүү уулзах, холбох, бүтээх үзэл санааг орчин цагт дахин амилуулахыг зорьж буй төсөл юм.
Тасалбараа хаанаас авах вэ?
Үзэгчдийн худалдан авсан тасалбарын орлогоос нийт 10,000 мод тарих бөгөөд жил бүр уламжлал болгон үргэлжлүүлж, ирээдүйд KHARKHORUM төгөл бий болгох зорилготой.
Фестивалийн тасалбарыг дараах платформуудаас авах боломжтой:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол https://www.facebook.com/Kharkhorum.festival пэйж тусална.
| KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно |
|
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |