• Өнөөдөр 2026-08-04

Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо

   Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус байршилд ажилласан байна.

   Уг авто замыг Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар барьж, гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК ажиллажээ. Зам нь хоёр эгнээтэй, зорчих хэсгийн өргөн нь долоон метр бөгөөд хоёр талдаа явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойтой. Мөн “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр”-ийг чиглэсэн хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан суурийг цементээр бэхжүүлсэн нь онцлог болжээ.

   Шинээр ашиглалтад орсон энэхүү замын ачаар Морингийн даваа болон Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн чиглэлд зорчих ачааны автомашинууд шороон замаар бус хатуу хучилттай замаар зорчих боломж бүрдэх юм. Ингэснээр тоосжилт буурч, орчны бохирдлыг багасгахад эерэг нөлөө үзүүлэхээр байна.

 
 

 


Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188