• Өнөөдөр 2026-08-01

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороотой

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Наймдугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голуудын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Салхи: Шөнөдөө нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

 

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+22 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21...+26 хэм, бусад нутгаар +12...+17 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +28...+32 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +32...+37 хэм, бусад нутгаар +23...+28 хэм дулаан байна. 

 

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14...+16 хэм, өдөртөө +21...+23 хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 хэм, өдөртөө +24...+26 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+13 хэм, өдөртөө +20...+22 хэм дулаан байна. 

 


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороотой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188