Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй орчин бүрдүүлэх, тайлагналын хугацааг уян хатан болгохоор Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Ж.Баярмаа нарын УИХ-ын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр батлав.
Энэ удаагийн өөрчлөлтөөр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 9,504,000 төгрөг (сард 792,000 төгрөг) хүртэл бол тухайн орлогод 0 хувийн татвар ногдуулахаар тусгажээ.
Мөн 2028 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 24,000,000 төгрөг (сард 2,000,000 төгрөг) хүртэл бол нэг хувийн татвар төлөх болж байна.
Өндөр орлоготой иргэдэд мөрдөгдөж буй шаталсан татварын тогтолцоо өөрчлөгдөөгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлогын 120 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 120-180 сая төгрөгийн орлогод 15 хувь, 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувийн татварын хувь хэмжээг тооцох зохицуулалт хэвээр үйлчлэх юм.
Орон сууц борлуулсны орлогод ногдуулах татвараас чөлөөлнө. Иргэний анх удаа өмчилж, амьдран суусан орон сууцыг борлуулснаас олсон орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх юм байна.
Жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан хялбаршуулсан татварын горимыг шинэчилжээ. Жилийн нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид орлогын хэмжээнээс үл хамааран нэг хувийн татвар төлөх боломжийг бүрдүүлсэн байна.
Татварын тайлагналын хугацааг уян хатан болгон, сар бүрийн 15-ны өдөр тайлан гаргаж, татвар төлөх үүрэгтэй байсныг өөрчлөн уг хугацааг тухайн сарын сүүлийн өдөр хүртэл сунгахаар тусгасан байна.
Хууль хэрэгжиж эхэлснээр бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байна. Энэхүү өөрчлөлт нь бага болон дунд орлоготой хөдөлмөр эрхлэгчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, татварын ачааллыг үе шаттайгаар бууруулна гэж үзжээ.
Хувь хүний орлогын албан татварыг иргэдийн орлогын түвшинтэй уялдуулснаар бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж, нийгмийн шударга байдлыг ханган, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм.
Иргэдийг дэмжин, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад хуулийн зохицуулалт үр дүнгээ өгөхөөс гадна иргэн, аж ахуйн нэгжид үүргээ биелүүлэх илүү боломжит хугацаа олгож, хугацаа хоцрох эрсдэлийг бууруулах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Ирэх жилээс эхлэн сарын 792 мянган төгрөг хүртэл орлоготой иргэд хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө |
|
Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо
2026-07-31 14:39:07
Канад Улсын Элчин сайд Дауст, З.Ойдов гуайд хүндэтгэл үзүүлэв
2026-07-31 14:29:16
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
2026-07-31 14:25:04
Б.Батцэцэг сайд Саудын Арабын БОУХАА-н сайд Аль Фадлитай утсаар ярилаа
2026-07-31 14:18:38
Ирэх жилээс эхлэн сарын 792 мянган төгрөг хүртэл орлоготой иргэд хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө
2026-07-31 14:11:59
Нийтийн тээврийн 15 чиглэлийн маршрутыг түр хугацаанд өөрчилжээ
2026-07-31 14:00:41
Тайландаас “Modun Wolves” “U18” насны баг мөнгөн медаль хүртжээ
2026-07-31 13:57:28
КОП17-Д ТАНИЛЦУУЛАХ МАНАЙ ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭДИЙНЭ САНХҮҮЖИЛТ ТАТААД ЭХЭЛЖЭЭ
2026-07-31 13:42:01
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт болжээ
2026-07-31 12:32:17
“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана
2026-07-31 12:12:35
Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ
2026-07-31 11:39:56
Б.АРИУНЗУЛ ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН ФОТО АГШИН
2026-07-31 11:37:59
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-07-31 11:34:19
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 иргэний амийг аварчээ
2026-07-31 11:10:49
Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт боллоо
2026-07-31 08:49:01
Монгол, Японы стратегийн V зөвлөлдөх уулзалт Токио хотод болов
2026-07-31 07:13:10
Монгол, Хятадын Консулын XXIV зөвлөлдөх уулзалт боллоо
2026-07-31 07:08:03
Б.Ариунзул чөлөөт бөхийн “U17” ангиллын дэлхийн аварга боллоо
2026-07-31 06:38:34
ЗУРХАЙ: Үс засуулах буюу үргээлгэвэл өнгө зүс доройтно
2026-07-31 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, бороо орохгүй
2026-07-31 06:00:00
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ
2026-07-30 16:19:21
АҮЭБЯ: БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо
2026-07-30 16:01:20
ЖҮДО БӨХИЙН “АРА ОПЕН-2026”-ГИЙН СҮҮЛИЙН ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-07-30 14:53:41
ТААНАГҮЙ ГОВЬ
2026-07-30 13:53:56
ТАНИЛЦ: Өнөөдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дараах байршилд цахилгаан хязгаарлана
2026-07-30 13:33:45
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ардчилсан намын засаглаж байгаа аймгийн Засаг даргыг нь огцруулаад, ажил хийх боломжгүй болгож байгааг бид эсэргүүцэж байна
2026-07-30 12:47:45
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн бэлэн байдлыг хангах асуудлаар хуралдав
2026-07-30 12:19:04
ТАНИЛЦ: Ирэх сард болох тоглолтууд
2026-07-30 11:28:36
УЛСЫН НАЧИН Д.ЦЭРЭНТОГТОХЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
2026-07-30 11:25:17
2026-07-30 07:21:51
Элчин сайд Г.Байгалмаа итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-30 07:10:00
Дарханы соёлын салбарт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж олгов
2026-07-30 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно
2026-07-30 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу үргээлгэвэл өвчин ирнэ
2026-07-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |