SEE YOU, ARA /хаалтын тоглолт/

Нэг сарын турш үргэлжилсэн хөгжмийн тоглолт, урлаг соёлын арга хэмжээ, спортын тэмцээнүүд болон олон төрлийн сонирхолтой хөтөлбөрүүдийн оргил цэг болох “Festival Closing Concert” тоглолт 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдана.
ARA Festival-ийн хаалтын энэхүү тоглолт нь фестивалийн турш бий болсон дурсамж, сэтгэл догдлол, баяр хөөрийг нэгэн дор нэгтгэсэн онцгой үдэш байх болно. Үзэгчид гайхалтай тайзны шийдэл, гэрэл, дууны цогц шоу болон фестивалийн уур амьсгалыг дахин мэдэрч, зуны хамгийн мартагдашгүй мөчүүдийн нэгийг хамтдаа бүтээх боломжтой.
“Festival Closing Concert” нь ARA Festival 2026-ын сүр жавхлант төгсгөл болж, нэгэн зуны турш үргэлжилсэн гайхалтай дурсамжуудыг хамтдаа тэмдэглэх онцгой үдэш байх болно.
Уран бүтээлч: ThunderZ, Gangbay, Vandebo
Энгийн тасалбар– 60,000 төгрөг /Босоо үзэгчийн хэсэгт нэвтрэн тоглолтыг үзэх боломжтой
VIP тасалбар– 80,000 төгрөг /Суудалтай VIP хэсэгт тоглолтыг илүү тав тухтай орчинд үзэх боломжтой/
VVIP-800,000 төгрөг (6 хүний тасалбар бөгөөд ширээ, сандал бүхий тусгай хэсэгт байрлан тоглолт үзэх мөн тусдаа ариун цэврийн өрөө ашиглах боломжтой)
"ШИЛИЙН БОГД" фестиваль

Сүхбаатар аймгийн Баруун Урт сумд наймдугаар сарын 08-09 нь зохион байгуулагдана. Монголын өнцөг булан бүрээс авто, мото спортын сонирхогчид нэгэн дор цуглана.
Хөтөлбөр:
Тасалбар: 29,900 төгрөг
WOLF TOTEM - THE HU World Premiere

Арван жилийн турш дэлхийг тойрон аялан тоглож, дэлхийн өнцөг булан бүрт үнэнч фенүүдийн хүрээллийг бүрдүүлсэн арвин туршлагаа THE HU хамтлаг энэ удаа эх орондоо Монголын хөгжмийн түүхэнд өмнө нь болж байгаагүй цар хүрээ, тайзны шийдэл, үзүүлбэр бүхий карьерынхаа хамгийн том тоглолтыг толилуулах гэж байна.
Энэ жил THE HU хамтлаг гурав дахь студийн цомог “HUN”-аа танилцуулж, дэлхийн шинэ аялан тоглолтоо эхлүүлэхийн зэрэгцээ эх орондоо энэхүү түүхэн тоглолтоо зохион байгуулна.
WOLF TOTEM бол зөвхөн 10 жилийн ойн тоглолт биш. Энэ бол дэлхийд Монголын нэрийг дуурсгасан хамтлагийн дараагийн арван жилийн эхлэлийг зарлаж, Монголын хөгжмийн түүхэнд шинэ хуудсыг нээх түүхэн үйл явдал байх болно.
“Хархираа дор Хийморь сэргэмүй”
Насны ангилал: Бүх насныханд (16 наснаас доош асран хамгаалагчийн хамт)
Энгийн тасалбар: 99,000₮
Fanzone тасалбар: 199,000₮
Chillzone тасалбар: 169,000₮
Морьтон багц /3 энгийн тасалбар/: 270,000₮
Аравт багц /10 энгийн тасалбар/: 900,000₮
VIP тасалбар: 699,000₮
KHUREE DAGSHAA jazz concert

Монголын дуу, хөгжмийн үнэт өв болох ардын болон 20-р зууны сэтгэлд шингэсэн дуунууд жазз хөгжимтэй уулзах нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлээрэй.
Төрийн Соёрхолт Баянмонгол биг бэнд "Хүрээ Дагшаа" жазз тоглолтоо энэ зуны сүүлийн амралтын өдрүүдэд та бүхэнд хүргэх гэж байна.
Тоглолтын хөтөлбөрт Монгол ардын болон орчин цагийн шилмэл бүтээлүүдийг гадаадын мэргэжлийн хөгжмийн зохиолч, найруулагчдын шинээр найруулсан жазз хувилбараар толилуулна.
Удирдаач: С.Саруул-Од /СТА/
Дуучин: Наагий
Зочин уран бүтээлчид оролцоно.
Байршил: Хар Сувд Garden Bar /Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн/
Хэзээ: Наймдугаар сар ын 15, 16, 22, 23
Цаг: 18:00 цаг
Тасалбар: 40,000 төгрөг
“KHARKHORUM” VISUAL ART & MUSIC FESTIVAL

Kharkhorum Visual Art & Music Festival нь электроник хөгжим, визуал урлаг, гэрлийн шоу болон дэвшилтэт тайзны технологийг нэгэн цогц орчинд нэгтгэн, үзэгчдэд хөгжим сонсохоос давсан өвөрмөц туршлага, мартагдашгүй дурсамжийг бүтээдэг Монголын тэргүүлэх арт, хөгжмийн фестивал юм.
2026 онд Kharkhorum фестивал анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж, Монголын хамгийн анхны 360° тайз, 360° дэлгэц бүхий шинэ түвшний фестивалыг үзэгчдэд хүргэх гэж байна.
Фестивал наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол болон олон улсын нэр хүндтэй артистууд, гайхалтай визуал үзүүлбэрүүд, урлаг ба хөгжмийн хослол бүхий онцгой уур амьсгал таныг хүлээж байна.
Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн
Хэзээ: 2026.08.22,23
Зохион байгуулагч: Steppe Amusement LLC
Үргэлжлэх хугацаа: 2 Өдөр
Насны ангилал: 16+
Үзвэрийн төрөл: Фестиваль
2 өдрийн тасалбар: 179,000 төгрөг
Ai хө, Gen Зээ хө

Synth City Concerts-ийн зохион байгуулж буй “Ai хө, Gen Зээ хө” нь реппер Энэрэл-ийн бүрэн хэмжээний бие даасан тоглолт юм.
Энэрэлийн олон жилийн турш сонсогчдын сэтгэлд хүрсэн хит уран бүтээлүүд, шинэ дуунууд, хүчтэй тайзны үзүүлбэр, өвөрмөц мэдрэмжийг нэгэн орой бүрэн мэдрэх боломж энэ тоглолтоор бүрдэх болно.
Мөн тоглолтод урилгаар оролцох зочин уран бүтээлчид тайзнаа гарч, Энэрэл хэд хэдэн бүтээлээ амьд хөгжимтэйгээр толилуулах тусгай хөтөлбөртэй.
Энэ зун дурсамж, хөгжим, эрч хүчээр дүүрэн нэгэн үдшийг хамтдаа бүтээцгээе.
Хэзээ: Наймдугаар сарын 7-нд
Хаана: Нарру Парк /Хүүхдийн Парк/
Энгийн тасалбар: 60,000 төгрөг
Гурван найзын тасалбар: 150,000 төгрөг
Хосын тасалбар: 110,000 төгрөг
| ТАНИЛЦ: Ирэх сард болох тоглолтууд |
|
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ
2026-07-30 16:19:21
АҮЭБЯ: БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо
2026-07-30 16:01:20
ЖҮДО БӨХИЙН “АРА ОПЕН-2026”-ГИЙН СҮҮЛИЙН ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-07-30 14:53:41
ТААНАГҮЙ ГОВЬ
2026-07-30 13:53:56
ТАНИЛЦ: Өнөөдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дараах байршилд цахилгаан хязгаарлана
2026-07-30 13:33:45
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ардчилсан намын засаглаж байгаа аймгийн Засаг даргыг нь огцруулаад, ажил хийх боломжгүй болгож байгааг бид эсэргүүцэж байна
2026-07-30 12:47:45
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн бэлэн байдлыг хангах асуудлаар хуралдав
2026-07-30 12:19:04
ТАНИЛЦ: Ирэх сард болох тоглолтууд
2026-07-30 11:28:36
УЛСЫН НАЧИН Д.ЦЭРЭНТОГТОХЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
2026-07-30 11:25:17
2026-07-30 07:21:51
Элчин сайд Г.Байгалмаа итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-30 07:10:00
Дарханы соёлын салбарт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж олгов
2026-07-30 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно
2026-07-30 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу үргээлгэвэл өвчин ирнэ
2026-07-30 06:00:00
ЖҮДО БӨХИЙН “АРА ОПЕН 2026” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУД ТОДОРЛОО
2026-07-29 19:08:51
Дурсамжид үлдсэн бороо
2026-07-29 15:02:33
ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТОГТООСОН ХОРИО ЦЭЭРИЙГ ЦУЦАЛЛАА
2026-07-29 14:54:54
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй ирэх сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
2026-07-29 14:31:17
Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөв
2026-07-29 13:42:12
Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогдлоо
2026-07-29 12:40:33
Жүдо бөхийн “ARA OPEN-2026” тэмцээн эхэллээ
2026-07-29 12:12:03
Э.Амартүвшин “Италийн Оддын одон”-гоор шагнууллаа
2026-07-29 09:33:33
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Байнгын хорооны хурал боллоо
2026-07-29 08:47:29
Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ
2026-07-29 08:39:52
Монголын үндэсний спортын VIII наадам эхэллээ
2026-07-29 07:10:00
“Шим Агро Ферм” ХХК-д, Швейцар Улсын “Swissgenetics” компанийнхан зочлов
2026-07-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн
2026-07-29 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө бороотой, 26 хэм дулаан
2026-07-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |