Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 29-нөөс 30-нд шилжих шөнө Дархан, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их хэмжээний бороо орно.
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчидийн анхааралд: 29-нөөс 30-нд шилжих шөнө Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул голын сав газраар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр +5...+10 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13...+18 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +34...+39 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +28...+33 хэм, бусад нутгаар +22...+27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +16...+18 хэм, өдөртөө +21...+23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +16...+18 хэм, өдөртөө +20...+22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +13...+15 хэм, өдөртөө +19...+21 хэм дулаан байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно |
|
2026-07-30 07:21:51
Элчин сайд Г.Байгалмаа итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-30 07:10:00
Дарханы соёлын салбарт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж олгов
2026-07-30 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно
2026-07-30 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу үргээлгэвэл өвчин ирнэ
2026-07-30 06:00:00
ЖҮДО БӨХИЙН “АРА ОПЕН 2026” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУД ТОДОРЛОО
2026-07-29 19:08:51
Дурсамжид үлдсэн бороо
2026-07-29 15:02:33
ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТОГТООСОН ХОРИО ЦЭЭРИЙГ ЦУЦАЛЛАА
2026-07-29 14:54:54
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй ирэх сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
2026-07-29 14:31:17
Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөв
2026-07-29 13:42:12
Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогдлоо
2026-07-29 12:40:33
Жүдо бөхийн “ARA OPEN-2026” тэмцээн эхэллээ
2026-07-29 12:12:03
Э.Амартүвшин “Италийн Оддын одон”-гоор шагнууллаа
2026-07-29 09:33:33
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Байнгын хорооны хурал боллоо
2026-07-29 08:47:29
Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ
2026-07-29 08:39:52
Монголын үндэсний спортын VIII наадам эхэллээ
2026-07-29 07:10:00
“Шим Агро Ферм” ХХК-д, Швейцар Улсын “Swissgenetics” компанийнхан зочлов
2026-07-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн
2026-07-29 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө бороотой, 26 хэм дулаан
2026-07-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |