• Өнөөдөр 2026-07-28

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан, үүлэрхэг байна

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчидийн анхааралд: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж,

говь, талын нутгаар үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

 

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

 

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 хэм, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +22...+27 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +11...+16 хэм, бусад нутгаар +15...+20 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19…+24 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэрлэн голын сав газар, Дарьгангын тал нутгаар +36...+41 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын сав газраар +31...+36 хэм, бусад нутгаар +26...+31 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +16...+18 хэм, өдөртөө +28...+30 хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +17...+19 хэм, өдөртөө +29...+31 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +15...+17 хэм, өдөртөө +26...+28 хэм дулаан байна.  


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан, үүлэрхэг байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188