Сөүлийн гудамж хэмээн нэрлэгдсэний 30 жилийн ойг тохиолдуулан оршин суугчдын төлөөллийн санаачилгаар “SEOUL STREET 30•30” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд амралтын өдрүүдэд Сөүлийн гудамжийг автомашингүй бүс болгон зохион байгуулж, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн спорт, соёл, боловсролын олон төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах юм.
Үүний хүрээнд Баасан гараг бүрийн 18:00 цагаас Даваа гарагийн 04:00 цаг хүртэл Сөүлийн гудамжны автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлаж, иргэд аюулгүй орчинд алхах, спортоор хичээллэх, урлаг, соёлын арга хэмжээнд оролцох, гэр бүл, найз нөхөдтэйгөө тав тухтайгаар амрах боломжийг бүрдүүлнэ.
“SEOUL STREET 30•30” төсөл нь зөвхөн автомашингүй гудамж бий болгохоос гадна бүх насныханд зориулсан тогтмол хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
Спортын тэмцээн, уралдаан
Нээлттэй дасгал хөдөлгөөний хөтөлбөрүүд
Оюуны мэдлэг, хувь хүний хөгжлийг дэмжих сургалт, хэлэлцүүлэг
Монголын өв соёл, уламжлалыг сурталчлах арга хэмжээнүүд
Урлаг, хөгжмийн тоглолтууд
Залуусын бүтээлч оролцоог дэмжих нээлттэй тайзны хөтөлбөрүүд
1996 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болгон “Хүүхдийн зуу” гудамжийг албан ёсоор “Сөүлийн гудамж” хэмээн нэрлэж байсан түүхтэй.




| Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс болж, иргэдэд нээлттэй болно |
|
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |