• Өнөөдөр 2026-07-27

Алба хаагчид 14 иргэний амийг аварчээ

     Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 14 аймгийн 26 суманд аюулт үзэгдэл, ослын 67 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амийг авран, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
     Нийт дуудлагын 44 нь обьектын гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, (усны осол, төөрсөн, сураггүй болсон, ус, шаварт суусан) нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь газар хөдлөлт, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, дуудлага мэдээлэл байжээ. 

Алба хаагчид 14 иргэний амийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188