• Өнөөдөр 2026-07-26

2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хилээр 4.1 сая зорчигч нэвтэрлээ

   2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хилээр нийт 4.09 сая (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 491.9 мянгаар буюу 13.7 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

   Энэ хугацаанд улсын хилээр орж ирсэн 2.08 сая зорчигчийн 34.9 хувь нь Замын-Үүд, 25.4 хувь нь Чингис хаан олон улсын нисэх буудал, 10.4 хувь нь Гашуунсухайт, 7.9 хувь нь Алтанбулаг, 7.1 хувь нь Шивээхүрэн боомтоор нэвтэрсэн бол үлдсэн 14.3 хувь нь бусад боомтоор орж иржээ.

   Хилээр нэвтэрсэн нийт зорчигчдын 1.6 сая буюу 77.1 хувь нь Монгол Улсын иргэн байсан бол 476.0 мянга буюу 22.9 хувь нь гадаадын иргэд байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Монгол Улсын иргэдийн тоо 156.9 мянгаар (10.9 хувь), гадаадын иргэдийн тоо 97.4 мянгаар (25.7 хувь) тус тус өссөн байна.

   Гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь ангилбал 55.0 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүсээс, 39.3 хувь нь Европоос, 2.6 хувь нь Америкаас, 1.6 хувь нь Ойрх Дорнодоос, 1.3 хувь нь Өмнөд Азиас, 0.2 хувь нь Африк тивээс ирсэн байна.

   Харин улсын хилээр орж ирсэн гадаадын иргэдийн 33.9 хувь нь БНХАУ, 33.1 хувь нь ОХУ, 11.9 хувь нь БНСУ, 3.0 хувь нь Япон, 1.9 хувь нь ХБНГУ-ын иргэд байсан бол үлдсэн 16.2 хувийг бусад улсын иргэд бүрдүүлжээ.

 
 
 

2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хилээр 4.1 сая зорчигч нэвтэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188